Орц: Лууван 40гр,
үхрийн махан шөл 800гр,
бөөрөнхий сонгино 40гр,
цөцгий 20гр,
үхрийн татсан мах 120гр,
төмс 40гр,
хүрэн манжин,
сармис 2 хумс,
сахар 10гр, давс перец, жижиглэсэн ногоон байцаа
Хийх арга: Хайруулын тавгандаа масло хийж хайлуулна. Сонгиноо урт нарийхан хэрчээд луувантайгаа хамт 5 минут хэртэй хуур.
Ингэхдээ тасралтгүй хутгах хэрэгтэй. Дараа нь улаан лоолийн сүмсээ нэмж халуунаар нь байлга. Хүрэн манжингаа бас нарийнхан урт хэрчээд үлдсэн масло хийж хөнгөхөн шарна. Түүн дээрээ бага зэрэг шөл, сахар хэдэн дусал уксусыг нэмээрэй. Ингэж хуурсан хүрэн манжингаа улаан лоолийн сүмсээр амталсан луувантайгаа холино.
Буцалсан шөл рүүгээ байцаа, дөрвөлжин хэрчсэн төмснөөсөө хийж 10 минут хэртэй болгоно. Жигнэсэн хүрэн манжин, сармис болон бусад амтлагчаа хольж шөл рүүгээ хийж дахин 10 минут хэртэй дараа нь 15 минут тавьж хөргө.
Сонгиноо болон махаа татаад дээр нь өндөг, ус, давс, перец хийж холих хэрэгтэй. Түүнийгээ жижиг бөөрөнхий хэсэг болгон хувааж давстай усанд 15 минут чанана. Таваглахдаа эхлээд борщоо хийж дараа нь бөөрөнхий махаа хийж, цөцгийнөөсөө дусаан жижиглэсэн ногоогоо цацахад борщ бэлэн болно.