Бусдын бодол уншиж сурах нь олон хүний мөрөөдөл төдийгүй зөгнөлт киноны нэг хэсэг байсан. Тэгвэл энэ нь биеллээ олсныг Америкийн Калифорнийн эрдэмтэд мэдээллээ. Тэд бодол уншигч зөөврийн төхөөрөмж бүтээснээ өнгөрсөн да ваа гаригт танилцуулжээ. “iBrain” нэртэй уг төхөөрөмжийг хүний толгойд залгаснаар мэдрэлийн систем дэх мэдээллийг уншиж, боловсруулах аж.
“Тархийг “цонх”-оор харах боломжийг шинэ төхөөрөмж олгож буй. Үүнийг зөвхөн шинжлэх ухааны салбарт ашиглах болно. Тэр дундаа анагаах ухаан болон сэтгэл судлалын ухаанд том дэвшил авчирна гэж бид таамаглаж байна” хэмээн эрдэмтдийн багийн ахлагч Филип Лоу ярьжээ. Бодол уншигчийг нэрт онолын физикч Стивен Хокинг хийхээр оролдож байсан юм. Филипийн баг “iBrain”- ыг бүтээх явцад түүнээс зөвлөгөө авсан гэнэ.
Б.ОЮУТ /Mongolnews.mn/