Британийн хатан хаан II Элизабет 89 нас хүрч байна. Тэрбээр хаан ширээнд залраад 63 жил болж байгаа аж. Хатан хаан төрсөн өдрөөрөө уламжлал болгон Лондонгийн төв эмнэлэг болон асрамжийн газраар айлчилдаг билээ. Тэрбээр энэ жил ч гэсэн дээрх уламжлалаа дагаж, гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барьж, нөхөр Филиппийн хамтаар мориор зугаалахаар болсон гэж “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Эх сурвалж: www. times.mn