Аз жаргалтай амьдрах арга

awesome_moments_431437511252013-08-15-16-44[www.urlag.mn]Сэтгэл санаа тогтвортой байх нь аз жаргалтай амьдралын эх үндэс. Гэвч өдөр тутмын амьдралд стресс дагалдах, янз бүрийн таагүй асуудал гарах нь бий. Хүнд өдрүүдэд ч инээмсэглэл цацруулан явах хэдэн аргыг танд зөвлөе.
Өглөө босоод бүү хэрүүл хий!
Өглөөг яаж угтахаас тэр өдрийн өнгө тодорно. Иймд гэр орондоо, автобус унаанд явахдаа хэзээ ч бүү хэрэлд.
Гэр орондоо аль болох эмх цэгцтэй бай!
Эхнэр нөхөр хоёрын уур бухимдлын ихэнх нь ахуйн асуудлаас үүддэг шүү дээ. Уур бухимдлыг төрүүлдэг өчүүхэн зүйлийг ч цэгцэлж сур.
Эелдэг зан, тэвчээр, хошин шогийн мэдрэмж чухал шүү!
Энэ гурван зан чанар хүндрэл бэрхшээлийг давахад тустай шүү. Татгалзсан таагүй хариу сонссон ч бухимдах хэрэггүй. Тэвчээртэйгээр зорилгодоо хүр.

Цагийг дэмий бүү өнгөрүүл!
Найзтайгаа өдөржин кофе уугаад хэн нэгний тухай хов жив ярьвал таашаал авч, стресс тайлагдана гэж боддог уу? Эсрэгээр та маш их ядарч, үүнээсээ болоод бухимдах болно. Тиймээс аливаад хэмжээтэй хязгаартай хандаж, цагийг үр дүнтэй ашигтай өнгөрөөхийг хичээ.
Санхүүгийн асуудлаа зохицуулаарай!
Мөнгөнөөс болж бухимдах нь их байдаг. Тиймээ мөнгөө хэрхэн зарцуулахыг урьдчилан төлөвлө. Мөнгийг бодлогогүй зарцуулах, үрэн таран хийх, өр тавих, найдваргүй хүнд өгөх гэх мэтчилэн тааламжгүй байдлаас аль болох зайлсхий.чехлы для макбукаindependent escorts


Аз жаргалтай амьдрах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.