Реппер Кейни Уэст 2013 оны есдүгээр сард реалити шоуны од Ким Кардашианд хуримын санал тавьсан билээ. Кейни хуримын санал тавих үеийн бичлэг хийх зөвшөөрлийг зөвхөн “И!” сувагт өгч, бусад хэвлэлийнхэнд нууцаар бичлэг хийсэн тохиолдол шүүхэд өгөхөө сануулсан билээ. “И!” суваг Кейнигийн гэрлэх саналыг олон нийтэд цацахаас өмнө “YouTube.com”-ийн ажилчид нууцаар бичлэг хийж, улмаар сайтдаа байршуулсан юм. Реппер залуу энэхүү явдлын дараа “YouTube.com” сайтыг үндэслэгч Чед Херлигийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Учир нь Кейнигийн гэрлэх санал тавих үеийн бичлэг “YouTube.com” сайтад байршихаас өмнө Чедийн ганцаараа байгуулсан “MixBit” сайтад байршсан юм.
Кейнигийн өмгөөлөгч хоёр жилийн туршид энэ хэргийг шүүхээр оруулахаар хөөцөлдөж байгаа ч өчигдөр Лос-Анжелес хотын шүүхэд “YouTube.com” болон Чедийг шүүхэд өгч, гэр бүлийн амьдралд нь хөндлөнгөөс оролцсон хэмээжээ.