Бэр эгчийн дүү нь гутланд халгаатай хүүхэд байжээ, багадаа.
Ээж нь шинэ гутал авч өгсөн чинь тэр өдрөө л бөмбөг өшиглөөд урчихаж.
Гэр бүлийн хурлаар орж зарга шүүх болоод л.. ээж нь:
– чи шинэ гутал өдөрт нь эргүүлж хаяхдаа яадгийн, юу хийхээрээ ийм болгодгийн! гэсэн өнөөх нь
– манай найзууд гадаа тоглоё гээд… би үгүй гэсэн чинь…
– ээ, тоглоё л доо.. гээд, би:
– үгүй, шинэ гутлаа урчихна.. гэсэн чинь найзууд:
– гуйжийшдээ.. гэхээр нь би үгүй л гээд байсан чинь… гээд л ярихаар нь ээж нь:
– тэгээд яасын?
… Нөгөөх чинь дахиад л эхнээс нь:
– манай найзууд тоглоё гээд гээд л.. өнөөхөө л давтаад байж.
Ээж нь 2,3 удаа тэгээд яасын гэж асуугаад эхнээс нь давтаад байхаар нь уурлаад, тэгээд яасын гэж асууж байнашдээ гээд л дуугаа өндөрсгөсөн чинь дүү нь:
– тэгээ л би тоглоцон байсан…
Энэ үгийг сонсоод ах ууж байсан цайгаа хахаж цацаад, эгч савж унаад, ээж нь хүчинд автаад уурлаж чадахгүй, зарга шүүх ажиллагаа өндөрлөж гэнээ, дээээээр үед… smile emoticon
Ц.Цэцэгдэлгэр