Эр хүн царайлаг байх албагүй… Харин…

Эрэгтэй та, гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Гадаад үзэмжиндээ анхаардаг байх нь чухал.

Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтаж, дөлж эхэлдэг.

Сахалтай эрийг үнсэх нь өргөст цэцэг үнсэхтэй адил гэнэ
Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс наалдсан байвал танд ямар эмэгтэй дуртай байхав дээ. Ой нь гутна гэсэн үг.
lee-min-ho-trugen-2013-s-s
Ногоон, шар өнгийн оймс бүү өмс
Бас нэг чухал зүйл оймс. Таны оймс цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаарах хэрэгтэй. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмс. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй дээ.

Нүсэр том бөгжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай биш
Эмэгтэй хүн дээр очих гээд болзсон та хумсаа нэг ажиглаарай. Хумсны завсар хавчуулагдсан хир, бохир бүсгүйд лав таалагдахгүй. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Хуруундаа нэг их том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй гэсэн шүү.

Үсээ ургуулахын өмнө зөвлөгөө аваарай
Эмэгтэйчүүд урт үстэй эрэгтэйд тийм ч таатай ханддаггүй. Эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай.


Гутал тань чанартай, даруухан өнгөтэй байх ёстой

Хамгийн их анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юмаа гэж бодоход шороо тоосгүй байвал сайнсан. Гутлын загвар ч чухал. Та гуч гарсан мөртөө костюмыг пүүзтэй хослуулаад өмсчихсөн явбал гоо зүйн ямар ч мэдрэмжгүй гэсэн үг.

Сайн чанарын, даруухан өнгийн, тэгээд цас бороонд шалчийгаад өгдөггүй, гутал ботинк сонгоорой. Ер нь эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй.

Цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад л болоод явчихна даа.чехлы на 5best escort service nyc


Эр хүн царайлаг байх албагүй… Харин…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.