Кимийн аав эмэгтэй болохыг хүсэв

Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ эмэгтэй  хүн болохыг хүсч буйгаа ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

5jgjlrsuo935vjvk27503kp4g

Тэрбээр Кимийн ээжээс өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор салсан бөгөөд саяхнаас амьдралынхаа хэв маягийг өөрчилж, яг л эмэгтэйчүүд шиг хумс болон нүүрээ будаж, олны өмнө гарах болсон юм.

Брюс сард 1-2 удаа эмэгтэй хүн шиг хувцаслаж, клубээр үйлчлүүлдэг нь саяхан ил болсон билээ. Олны анхаарлын татаад буй Брюс 2013 оноос хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй бөгөөд “NBS” телевизийн удирдлагууд удаан гуйж, санал тавьсны эцэст зөвшөөрүүлсэн юм.

Түүний ярилцлага өчигдөр 17.00 цагт “NBS” телевизээр цацагджээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд, би эмэгтэй болохыг хүсдэг. Эр хүн байхаас татгалзаж байна. Хэнээс ч ичихгүй өндөр өсгийт өмсөөд, гудамжаар алхахыг хүсч байна” гэж ярьжээ.Ярилцлагын дараа Ким “Ааваа охин нь танаасаа ичихгүй байна. Хоёулаа хамтдаа дэлгүүр орцгооё” гэж жиргэсэн байна. Мөн Кайли Женнер “Нууцаа нуугаагүйд баярлалаа. Танаараа бахархаж байна” хэмээн жиргэжээ.сумка для macbook airtop escort agency


Кимийн аав эмэгтэй болохыг хүсэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.