Дуучин Б.Халиуныг хэтэрхий удаан хүлээлгэсэн залуу хэн бэ

34352894

Мэргэжил нэгтэнтэйгээ хайр дурлалын холбоо тогтоосноор “Киви” хамтлагаас хөөгдсөн дуучин Б.Халиун сүүлийн үед тун нам гүм амьдарч байгаа.

Дуучин О.Анхбаяр түүнийг гэргийгээ болгосныхоо дараа уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Тэд Монголдоо төдийгүй гадаадаар хүртэл аялан тоглолт хийж, хуримаа ч хийх завгүй явна хэмээн мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн жил дуучин бүсгүй “Бид удахгүй хуримаа хийнэ ээ” хэмээгээд мөрөөдлийн хуримынхаа  талаар хэвлэлээр нэг зарласан. Гэвч тэдний хурим өнөө хэр нь сураггүй л байна.

Учир нь, Анхаа улстөрд идэвхтэй зүтгэж, хувийн карьерьтаа анхаараад, хуримаа ч хийх завгүй байгаа аж. Харин урлагийн тайзнаа гарахаа больсон дуучин бүсгүй хүүгээ асран гэртээ сууж буй.

 

Харин дуучин бүсгүйд нүд унагадаг залуус “Анхаа ч сайхан бүсгүйг хэтэрхий удаан хүлээлгэж байна даа” хэмээн жиг жуг гэлцээд эхэлжээ. Гэхдээ Анхаа эхнэрээ удаан хүлээлгэснийхээ шагналд мөрөөдлийнх нь хуримыг хийх цаг тун удахгүй биз ээ.

www.mnews.mnbest place for escorts


Дуучин Б.Халиуныг хэтэрхий удаан хүлээлгэсэн залуу хэн бэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.