Энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe” наадамд Колумбийг төлөөлөн 22 настай үзэсгэлэнт Паулина Вега оролцож, тэргүүлсэн билээ. Харин түүнийг гоо үзэсгэлэнгийн титмийг авсны дараахан Засгийн газрын эсрэг босогч, зүүн төвт үзэлтнүүд болох ФАРК бүлэглэлийнхэн Паулина Вегаг урьж байсан юм.
Харин өнөөдөр гоо бүсгүй саналаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Төв, өмнөд Америкийн Засгийн газрыг эсэргүүцэгч байгууллага ФАРК нь энэ оны хоёрдугаар сард Кубын нийслэл Гавана хотод зохион байгуулагдах Колумбын Засгийн газартай энхийг хэлэлцээрт Паулина Вегаг урихаар төлөвлөж байгаагаа илэрхийлснийг цахим хэвлэлүүд онцолсон.
Тэгвэл Колумбийн нийслэл Богота хотноо Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантостай Паулина Вега өчигдөр уулзсан байна. Тэрбээр үүнийхээ дараа зохиогдсон хэвлэлийн хурал дээр “Би энэ уулзалтанд очих шаардлагагүй гэж бодож байна. Үнэхээр хэрэгтэй бол би очиж болно. Гэхдээ энхийн хэлэлцээр харилцан тохиролцох ажил учраас би тэнд байх хэрэггүй болов уу” хэмээсэн байна.