Шүдний эмч зөвлөж байна

Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу?

 -Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомын онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхлэдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь таньд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангын түвшинд мэдрэл судас байдаггүй учираас таньд ямарч өвдөлт зовиур өгдөггүй яваад л байгаа юм.

shud

- Нэгэнт хар зураас, цэг үүссэн бол цоорол цааш улам даамжирхаас нь өмнө шүдний эмчид хандах хэрэгтэй. Тэгээд л 6 сар тутамд шүдний эмчид очоод шүдээ шалгуулж цоорлоос урьдчилан сэргийлж байгайрай гэж эмч нар зөвлөдөг шүү.
Үзүүлэхгүй цаг алдвал :
Цоорол хүндэрнэ

-Хүндэрсэн үед нь эмчилвэл эмчлэх явцын хугацаа уртасна

-Цоорол томрох тусам оронд нь тавих ломбоны хэмжээ томорч гарах зардал илүү нэмэгдэнэ.

-Шүдний өөрийнх нь хатуу эд бага үлдэж улмаар шүдний ачаалал даах чадвар мууддаг.

-Даах чадвар нь муудсанаар шүдээ авахуулах эсвэл цоорлийг эмчилхээс хэд дахин илүү их зардалтай шүдний бүрээс хийлгэж байж шүдээ авч үлдэх болдог.

-Шүдээ авахуулаад оронд хамгийн сүүлийн үеийн ясанд нь суулгадаг шүд болох имплант суулгаж шүдтэй болье гэвэл бүрээс хийлгэснээс илүү их цаг мөн зардал орно!!!


Шүдний эмч зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.