“Хүүхнүүдээ гэж” хошин өгүүллэг

Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгджээ. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ үйлчлүүлэгч нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг гэнэ. Энэ дэлгүүрээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох ажээ. Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.
Эмэгтэйчүүд энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ.
Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам зарагдаж буй эрчүүдийн чанар сайжирдаг байна.
Үйлчлүүлэгч буюу эмэгтэйчүүд аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
Доод давхар руу буцахыг хориглоно.
Одоо ингээд нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.

Нөхөр хайж буй эмэгтэйг дэлгүүрийн 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд энд зарагдаж байна” гэсэн бичиг байв.

Эмэгтэй шууд л 2 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд зарагдаж байна” гэсэн бичиг байлаа.

Эмэгтэй 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд зарагдаж байна” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө…
4 дүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүдийн тасаг” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмэгтэйн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.

Тэрбээр 5 дугаар давхарт гарлаа… 5 дугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайрт эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв.

!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв. Хамгийн дээд давхарт гарч иртэл: “-Та манай дэлгүүрийн 312.869 дэх үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт харамсалтай нь ямар ч “бараа-эрэгтэй хүн” байхгүй, энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэшгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм. Таныг манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа. Төгс эр хүн гэж байдаггүй гэдгийг Та насан туршдаа санаж яваарай!!!” гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!
Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ шүү ..…

Emegteichuud.mn

aracer.mobiпродвижениераскруткапрограмма для взлома паролей вкчехлы для айфон 5sкредит на бизнес с нуля иркутскcasinos gratis tragamonedas cleopatra online ladbrokestop dubai escortgirne merit royalBetfair mobileчто нужно для поездки в танзаниюоформление ванной комнатыденьги в долг сегодняпоездка на сафари в африку ценаобразец заявления на получение кредита в сбербанкезанзибар сафари altezza travelнациональный парк арушамоментальный займ онлайн на карту сбербанкапродвижение сайта россиясоц льгота 2015посуда оптом в спбславный дружеportugues translatorтехнологии продвиженияполотенцесушитель сунержа богемалекарства от ожоговпутевки во вьетнам цены


“Хүүхнүүдээ гэж” хошин өгүүллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.