Хүн төрөлхтнийг цаг үргэлж айдаст автуулдаг зэвсэгт халдлага, дайны аюул алсарч байна. Аугаа их эх орны дайнд ямар ч их цус асгаруулж, егүүтгэл сүйтгэл, хор уршиг тарьсныг хүн төрөлхтөн энэ өдрүүдэд мартаагүй дурсан санаж байна.
Тэр хар дайны уршиг, хор хөнөөл одоо ч арилаагүй, хүмүүсийн сэтгэл зүрхийг шимшрүүлсээр буйг мартахын аргагүй. Өнөө цагт хүн ардыг зэвсгээр биш ходоодоор нь хордуулж егүүтгэх арга дэлгэрч буй гэх. Иймийн учир хүн ард ходоодныхоо аюулгүй байдалд анхаарч, идэж уухдаа болгоомж, сэрэмж тэй хан дахгүй бол бидэнд ч энэ аюул ойрхон иржээ.
Мон голчууд бид өрх бүр үйлдвэрлэл эрхэлж, айл бүр хоол хүнсээ өөрсдөө үйлдвэрлэн боловсруулж хэрэглэдэг хэв занш лаасаа холдож, хаа холоос тээвэрлэн авчирсан гаднын хоол хүнс хэрэглэх болсноор ходоодондоо хоол болох, хор болох эсэхийг ялгахгүй элдвийн зүйлс идэж уусаар удлаа. Нэгэн үе Хятадаас пийжүү, өвгөнт мэт архи пивыг ихээр авчран хэтрүүлэн хэрэглэсний уршгаар ходоодгүй болж, хорвоог орхисон хүний тоог хэн ч тооцож гаргасангүй.
Сүүлийн үед зах, дэлгүүр худалдааны тавиур, лангуугаар дүүрэн өнгө алагласан жимс ногоо, савлаж нөөшилсөн хүнсний зүйл өрөөстэй, овоолоостой хэдэн сар өдрийг өнгөрөөсөөр буй мэт харагддаг. Тэр бүхнээс таньж, сонгож хэрэглэж чаддаг хэрэглэгч хэд бол гэх эргэлзээ төрөх нь бий. Хүнсний бараа ихэссэний адилаар хоолны газрууд хэт олширч, хотын гудамж, хөдөө сумд, аймгийн төвийг “чимж” байна.
“Өлсөхийн эрхэнд хоолны газраар орж, хооллоод ходоод эвгүйрхлээ” гэж ярих хүнтэй нэг биш таарч байлаа. Удаан хад галсан, халаасан, хашин тосонд болгосон, янз бүрийн амтлагчтай, чанар муутай мах, дотор өөхөөр“зодсон” бууз хуу шуур, пирошко бас бусад хоол хүнд хоол болохоос илүүтэй ходоод гэдсэнд нь муугаар нөлөөлдгийг хоол үйлд-вэрлэгчид тоохгүй, зөвхөн мөнгө боддогийн уршиг энэ юм. Хоо лонд биш ходоодондоо анхаарч хайрлахгүй бол манайд жилээс жилд нэмэгдсээр буй хорт хавдраас ангижрахад бэрх. Өөртөө хайртай хүн бүр ходоодоо бодож хоол ундаа зөв сонгож, өөрс дөө хийж бэлтгэж хэрэглэх нь өлзийтэй юм. Ходоод бол хогийн тантан биш.