Сайхан уруул таны гоо сайхны нэг хэсэг

Уруулаа хэрхэн арчлах вэ?
Уруул нь хүний бие болоод нүүрний зураглалд өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаарддаг эрхтэн. Зөөлөн, эмзэг уруулыг тасалгааны ургамалтай зүйрлэж болох юм. Тосны булчирхай, байгалийн төсөөлөл, арьсыг бодвол цөөн давхаргатай ч салсттай нилээд төстэй бүтэцтэй учир нөхөн сэргэхдээ амархан байдаг. Тиймээс арчилж тордолгүй уруулаа гомдоосон бол тэр таныг уучилж болох талтай. Үүний тулд уруулыг хэрхэн арчлах талаар дэс дараалсан мэдлэгтэй бол.
988265_1393114080904858_2069934737_n
Байнга чийгшүүл

Уруулын бүс нь нүдний дараа хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно. Намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг.

Уруулаа долоож, хазаж болохгүй

Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсэдсэнээр түүнийг хатааж, үрчийлгэн гэмтээдэг. Уруулаа долоомоор санагдсан үедээ өнгөгүй эрүүл ахуйн буюу “гигиенический”, “hygienisch”, “hygienic” гэсэн бичигтэй уруулын будгаар уруулаа будаж хэвш. Гэрийн нөхцөлд тийм уруулын будаг хэрэглэхгүйгээр бүлээн хар юм уу ногоон цайнд дүрсэн хөвөн, марлиар жин тавь.

Уруулаа гуужуул
Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд тусгай бодисыг хэрэглэдэг. Эдгээрийн найрлаганд гуужуулагч болон тэжээлийн бодис байх ба хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах л хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.

Уруулаа зөөллө

Гөлгөр зөөлөн урууланд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүйгээр ч гоё сайхан харагддаг. Гадагшаа гарах болгондоо эрүүл ахуйн гэсэн тодотголтой уруулын будаг, тосыг заавал түрхэж байгаарай. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл эрүүл ахуйн тосон дээрээсээ 10 минутын дараа /шингэсний дараа/ уруулын будгаа түрхэж бай. Мөн долоо хоногт 1-2 удаа урууландаа цөцгий эсвэл зөгийн бал, луувантай хольсон тосоор маск тавиарай.


Сайхан уруул таны гоо сайхны нэг хэсэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.