Майли шинэ харштай болов

Дуучин Майли Сайрус Лос Анжелес хотноо 4.1 сая ам.долларын үнэтэй тансаг харш худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Майлигийн байшин долоон унталгын өрөө, зургаан угаалгын өрөө, хоёр галт тогоо, таван машин багтах гражтай гэнэ. Тэрбээр энэхүү байшинд ганцаараа амьдрах гэнэ.  Энэхүү байшинд өмнө нь сахиусан тэнгэр Миранда Керр амьдардаг байжээ. Тэрбээр 2012 онд байшингаа найздаа зарсан гэдэг.

2srbsu6h4smqdsre9ab518k9ki

Майли өчигдөр байшиндаа нүүж ирж, үдэшлэг зохион байгуулсан байна. Үдэшлэг оройн 2.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд цагдаа нар хүчээр тараажээ. Учир нь хөршүүд дуудлага өгсөн байна.  Гэрчүүдийн ярьснаар үдэшлэгт оролцсон хүмүүс бүгдээрээ дотуур хувцастай гэв.

Дуучны хөрш боксын хүнд жингийн аврага Майк Тэйсон, жүжигчин Деми Мур гэнэ.


Майли шинэ харштай болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.