Анжелина Жоли Монгол, Төвдөөр аялахаар төлөвлөснөө мэдэгджээ

Angelina-Jolie-seen-arriving-at-the-UK-Premiere-of-UnbrokenХолливудын алдарт жүжигчин, үзэсгэлэнт Анжелина Жоли энэ зун Монголд ирэх талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр саяхан нэгэн хэвлэлийн хурлын үеэр Монгол, Төвдөөр аялахаар төлөвлөснөө мэдэгджээ. Хүнд өвчний улмаас хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн түүнд Ричард Гир, Жулиа Роберс нар энэ зөвлөгөөг өгсөн гэнэ. Сэтгэл санаагаа тайван байлгахад нь Буддын шашин ихээхэн тустай бол энгийн хэрнээ мартагдахааргүй сайхан дурсамжтай амарч авахад Монголын үзэсгэлэнт тал нутаг ач тусаа өгнө гэдгийг тэд Жолид зөвлөсөн байна. Тиймээс Холливудын алдарт жүжигчин энэ зун Азийн орнууд, тэр дундаа Монгол, Төвд рүү хөлгийн жолоо залах бололтой. Гэхдээ яг хэдийд, гэр бүлээрээ ирэх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа аж.


Анжелина Жоли Монгол, Төвдөөр аялахаар төлөвлөснөө мэдэгджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.