Хайрынхаа төлөө дотны найзтайгаа хүртэл сайдаж муудан, харийн оронд халаас хоосон хоцорсондоо шаралхаж 20 мянган ам.доллараар нүцгэн зураг авахуулахад хүрсэн гэгддэг мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ даанч хэнэггүй бүсгүй. Үг яриа, үйл хөдлөлөөрөө олны анхаарлын төвд төвөггүйхэн орчихдог түүнд хэн нэгнээс айж ичих, нууж хаах зүйл үгүй мэт зарим үед хэтэрхий илэн далангүй байдаг нь үнэн.
Нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй янз бүрийн зүйл ярьснаас нь болоод загварын ертөнцийн “акул”-ууд байтугай дотны анд нөхөд нь хүртэл эвгүй байдалд орж, хэвлэлийнхэнд “олзлогдсон” гэдэг юм билээ. Тэгвэл мисс бүсгүй саяхан өөр нэгэн нэвтрүүлэгт зочноор уригдахдаа хэлээ хазаж “тэвчсэнгүй” бололтой.
Гадаадын томоохон агентлагуудад ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулсан загвар өмсөгч С.Төгсийг “бай”-гаа болгож, баахан доромж үг чулуудсан аж. Мэдээж хэрэг, үзэл бодлоо хэний ч өмнө шулуухан хэлчихдэг модель бүсгүйд энэ бүхэн нь таалагдсангүй. Тиймээс өөрийн цахим хуудсаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж “Өө, за бас намайг яасан эрт хүүхэд гаргадаг юм бэ гэсэн гэнэ үү? Энэ шалдан зургаа авахуулдаг Сэлэнгээ? Чи харин яасан их порно сайтад нүцгэн зургаа авахуулдаг юм бэ дээ, хайран бие байгаа даа.
Зүгээр байхад зүгээр байлгаагүй хүнтэй зүгээр харьцана гэж байхгүй шүү. Чам шиг ганц биеэ авч явж чадахгүй хүн биш. Өөрийгөө бас охинтойгоо хамт аваад явж байгаа хүн шүү, би” хэмээн бичжээ. Ийнхүү загварын бүсгүйчүүдийг өөрийнхөө эсрэг босгож, элдэв хэл үгээр доромжлон суудаг болсон мисс Э.Сэлэнгэ дараагийн удаад хэний дайралтанд өртөх бол доо…
Б.Содон