Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын төгс хос хэмээдэг. Тэд зургаан хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэр бүлээрээ байнга аялж, чөлөөт цагаа үргэлж хамт өнгөрөөдөг билээ. Гэхдээ үлгэр жишээ энэ гэр бүлд ч өөрийн гэсэн асуудал байдаг бололтой
Өнгөрсөн оны 11 дүгээр сард папарацциуд тэднийг Сиднейн нэгэн зочид буудлын өрөөний тагтан дээр хэрэлдэж байхад нь зургийг нь авч, дэлхий дахинаа цацсан. Энэ явдлаас болж шүтэн бишрэгчид нь тэднийг салах вий гэсэн нууцхан айдастай явах болсон.
Харин жүжигчид шинэ киноныхоо нэг хэсгийг давтаж байсан хэмээн энэ явдлаа тайлбарласан билээ. Энэ үгэнд ихэнх шүтэн бишрэгч нь итгээгүй юм. Үүнээс гадна Жоли, Питт нарын гэр бүл үнэхээр салах дөхөж байсан гэнэ. Тэдэнтэй ойр нэгэн эх сурвалж “Брэд бага зэрэг амарч, завсарлага авахыг хүссэн. Тэрбээр өөртөө цаг гаргаж чадахаа ч больсон байсан. Харин Энжи нөхрөө өөрийг нь бага халамжилж байна гэж гомдоллож эхэлсэн” гэж мэдэгджээ.
Ингээд жүжигчид өөрсдөд нь мэргэжлийн тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж, сэтгэлзүйч дээр долоо хоногт хоёр удаа очдог болжээ. Эхнэр, нөхрийн нэг нь ажлаар өөр тийш явсан байвал интернэтээр цаг гарган зөвлөгөө авдаг байв. Үүний үр дүнд алдарт хосын харилцаа сэргэж, бие биеэ шинээр хардаг болсон гэнэ.