“Киви” хамтлаг тарж, тус тусын уран бүтээлээ хөөх болсон нь тодорхой болсон билээ. Хэдхэн хоногийн өмнө Ц.Намуунаа нь өөрийн бие даасан анхны цомгийг гаргасан бол хамтлагийн ахлагч Ука нь хүүхэд гаргаад чимээгүйхэн болсон. Агий нь хийсэн уран бүтээлгүй, өөрийгөө цэнгүүлж, улс төрч амрагтайгаа гадаад, дотоодоор зугаалж яваад папараццидуулсан билээ.
Рок, попынхны дунд өндөр үнэлгээ аваад байсан тус хамтлагийг ахлагч Ука нь тараасан гэх шуум дэгдэж эхэлжээ. Чухам юунаас болж салцгаасан нь тодорхойгүй ч тэднийг эргэн нийлж, шинэ уран бүтээлээрээ үзэгч сонсогч фэнүүдтэйгээ уулзалдан учрахыг цаг хугацаа л харуулах үлдэж дээ. Эх сурвалж www.wikimon.mn