iPhone 7 ийм байх гэнэ

Үргэлж шинэ содон зүйл рүү тэмүүлж байдаг Apple-ийн хэрэглэгчид iPhone-ы шинэ загварыг аль хэдийнэ сонирхоод эхэлжээ. Тэд iPhone 7-г өмнөх загваруудаасаа тэс ондоо байлгах хүсэлтээ хөгжүүлэгчдэд ирүүлсээр байгаа. iPhone утасны G, Gs, S аль эсвэл C зэрэглэлээс хамаардаг жижиг өөрчлөлтүүдийг хамтад нь багтаасан дараачийн загварыг бүтээж, гар утасны ертөнцөд дахин тэсрэлт хийхээр эрмэлзэж байгаа аж. Тус гар утасны дараачийн загвар, дизайн байж болох олон таамаглалууд бий. Тэдний дундаас шилдэг гэж үзэж байгаа таван загварыг сонирхуулж байна. Сануулж хэлэхэд эдгээр шинэчлэлүүд нь одоогоор баттай бус юм.

1. Digital Crown. Apple Watch бугуйн цагны адил Integrated Touch ID-г суурилуулна. Үүнд дэлгэцийн хажуу дахь товчийг гүйлгэж камер дээрх дүрсийг татна. Мөн Home товчлуур утасны хажуу тал руу нүүж үндсэн нүүрнээсээ чөлөөлөгдөх болно.

2. Дуу чангалагчийг ашиглан олон үйлдэл хийнэ. Өмнө нь 3 үйлдэл тус бүр товчлууртай байсан бол одоо нэг л товч бүгдийг шийдвэрлэхээс гадна хуруу хүрэхээр дөхөм байрлалд байх юм.

 

3. Wireless утас цэнэглэгч. Apple-ийн үйлдвэрлэгчид утсан холболтгүй стерео хөгжмийн систем бас цэнэглэгчтэй болох тал дээр ажиллаж байна.

4. iPhone-ий цэнэгэнд хэмнэлттэй дэлгэц. Хуучин iPod Nano-гийн дэлгэцнээс санаа авсан батерей хэмнэсэн дэлгэцтэй байна. Утсыг хэрэглэхээр гаргаж ирэх хөдөлгөөний явцад дэлгэцний дунд жижгэвтэр хэсэг идэвхжинэ. Энэ функц нь Home товчлуурыг дарах шаардлагагүйгээр дэлгэцэн дээр мессеж болон бусад мэдээллийг үзүүлэх юм.

 

5. Хос дэлгэц. Утасны гол бие нь шилэн бөгөөд хоёр талдаа дэлгэцтэй байх юм. Хэрвээ энэ өөрчлөлт үнэн бол iPhone 7-ийн хувьд хамгийн том шинэчлэл хэмээн таамаглаж буй. Apple саяхан өөрсдийн зургийг дарж, сельфи-гийн тусламжтайгаар утасныхаа цоожийг нээдэг патент авсан. Хос дэлгэцний олон ач тусын нэг нь сельфи авахад утсыг эргэж харуулах хэрэггүй болгож байгаагаар илэрч байгаа юм. Цаашлан “4K” видео хураагч, LinX, DSLR болон 3D технологид хэрэглэдэг камеруудын суурийг суулгахаар төлөвлөж байгаа юм (Video Call хийх үеэр камер өөрийн фокусаа олно). Энэ нь дэлхийн гар утасны камеруудын ертөнцийг мөн л өөрчилнө гэж үзэж байгаа аж.

Ирэх есөн сард iPhone 6S гарах цуурхал байгаа юм. Уг эх сурвалж баттай хэлж чадахгүй ч шинэ iPhone өмнөхөөсөө илүү нимгэн бас хөнгөн хэрэгсэл болох болно хэмээн үзэж байна.

Эх сурвалж: iDrop News

Орчуулагч Г.Төгөлдөр, www.mongolcom.mn


iPhone 7 ийм байх гэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.