Инээд гэдэг ид шидтэй, хүнд аз жаргал авчирдаг сайхан энергитэй зүйл билээ. Жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай өдрүүд гэж бий гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.
Чухам энэ аз жаргалтай өдрүүдийн тоог нэмэгдүүлж байдаг хошин урлагийн хамтлагуудын нэг “Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Т. Билгүүн, Б. Отгонтуяа нарт өчигдөр буюу 4 сарын 11 ний “Эрчүүд эхнэрээсээ айдаг” тоглолтон дээр нь тус продакшны захирал жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд гэнэтийн бэлэг барьжээ.
Тоглолтын төгсгөлд нэр бүхий жүжигчиддээ МУСТА хэмээх хүндтэй эрхэм цолыг гэнэт гардуулсанд итгэж ядсан жүжигчид гэнэтийн шоконд оржээ. Тус тоглолтыг үзэж байсан хүмүүс эзнээ олсон шагнал боллоо хэмээн ам сайтай ярьж байлаа. Инээд хөөрөөр ард түмнээ баярлуулж байдаг авьяаслаг жүжигчиддээ амжилт хүсье.