Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм ирэх сараас эхлэн хүү Бруклин, Круз, Ромео нартай дэлхийг тойрон аялахаар болжээ. Тэд Латин Америк болон Ази тивээр аялахаар төлөвлөсөн байна.
Харин тэдний энэхүү аялалд Викториа болон Харпер нар явахгүй аж. Учир нь Викториа шинэ загвараа гаргахаар төлөвлөж, байгаа гэнэ. Харин тэд охиноо уг аялалд явахад дэндүү балчир байна хэмээн үзсэнээс үүдэн аялалд авч явахгүй ажээ.
Бекхэм 2012 онд гурван найзынхаа хамтаар мотициклээр Бразил, Аргентин, Чили, Японоор аялж байсан юм.