Австралийн Оскарын шагналт жүжигчин Кэйт Бланшетт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан тухайгаа “Вариети” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дэлгэжээ.
Тэрбээр эдүгээ 45 настай билээ. Бланшетт 1950-аад оны үед Нью-Йоркт гарч байсан “Кэрол” гэх киноны шинэ ангид бисексуаль бэлгийн чиг хандлагатай эмэгтэйн дүрийг бүтээж байгаа аж. Улмаар киноны талаар ярилцлага өгөх үедээ жүжигчин бүсгүй ам алдаж орхисон бололтой.
Жүжигчин бүсгүй зохиолч Андрью Аптонтой 18 жилийн турш ханилж буй бөгөөд гурван хүүтэй. Энэ оны гуравдугаар сард тэрбээр охин хүүхэд үрчилж авсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа