Загварын ертөнцийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг топ модель Д.Пүрэвсүрэн нам гүм амьдралаас залхсан бололтой. Хоёр ч хүүхэд өлгийдөж, гэр бүлийн амьдралдаа багагүй хугацаанд анхаарал хандуулсан тэрбээр дуулиантайгаар эргэж ирэв.
Тэрбээр ирэх сард дотуур хувцасны загварын шоу зохион байгуулна гэсэн шуум олны дунд тараасан. Тэгвэл энэ удаа цоо шинэ хэв маягаа илтгэсэн зургаараа олныг шуугиулж байна. Зарим нь бүр түүнийг уран нугараач болчихоо юу хэмээн шивнэлдээд амжсан.
Тэгвэл Пүүжээ иогоор хичээллэж, галбираа хадгалахын зэрэгцээ бие сэтгэлээ ч ариусгаж байгаа аж. Мөн тэрбээр удахгүй олон улсын шилдэг моделиудтай хамт Монголын тайзнаа дотуур хувцастай алхана. Тиймээс үүндээ бэлтгэж, багагүй жин хасах зорилт тавиад байгаа гэсэн.
Тэгэхээр өмнө нь нүцгэн зургаа 30 саяар зарж байсан тэрбээр энэ удаа нүцгэн биеэ дахин алдаршуулахаар бэлтгэж байгаа бололтой.
www.mnews.mn