Арьсны хөгшрөлтийг үрчлээнээс илүү булчингийн суулт илтгэдэг

Хүн бүр л цэвэрхэн, толигор, өндөг мэт өөгүй арьстай байхыг мөрөөддөг. Харамсалтай нь тэр бүр санаснаар байх нь ховор. Хүний биеийн хамгийн том энэ эрхтэн өөрийн гэсэн онцлог, амьдралын үе шатуудтай байдаг. Тэр байтугай биологийн насаараа бүр 80 наснаас арьсны хөгшрөлт зхэлдэг гэнэ. Гэтэл яагаад зарим хүний арьс эрт хөгширч, өнгө зүсээ алдан гунддаг учрыг хамтдаа сонирхоцгооё.

Beautiful woman with clean skin of the face

Арьс эрүүл, толигор байхын үндэс нь суурь арчилгаа

Арьс бол бидний эрхтнүүдээс хамгийн том нь бөгөөд онцлог нь нүдэнд ил харагдаж, гарт баригдаж байдаг эрхтэн.Тийм ч учраас арьсыг оношлоход их хялбар байдаг. Арьс хугацаанаасаа өмнө өөрчлөгддөг, хурдан хөгширдөг шалтгаанууд олон. Тэдгээрийг 4 том бүлэгт хуваан жагсааж үзэх юм бол:

1. УДАМШИЛ. Өөрөөр хэлбэл удамшилтай холбоотой арьс хэр хурдан хөгшрөх, сэвхтэй байх уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд хүмүүс бусдын амаар эсвэл хэн нэгнээ дуурайж арьс арчилгаандаа ханддаг. Өөрөөр хэлбэл хоёулаа энгийн арьстай найзууд байлаа гэхэд нэг нь сэвхтээд эсвэл хурдан үрчлээтэх гээд байдаг. Нөгөөх нь эалуухан, оворгүй байгаад байдаг. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь ч гэсэн адилхан. Гэтэл цаад шалтгаан нь генийн бүтэц, удамшилтай холбоотой байдаг. Тэгээд би арьсаа нэг их сүрхий арчилдаггүй, өөрөө л ингээд гоё байдаг гэхээр нөгөө найз нь дуурайдаг. Тэгээд бүр дорддог ч юм уу. Тиймээс юуны өмнө эцэг, эхийнхээ арьсны онцлогийг харгалэан үзэх нь чухал.

2. СЭТГЭЛ САНААНЫ БАЙДАЛ, СТРЕСС. Амьдралын хэв маяг буюу ажил амралтаа хэрхэн зохицуулдагаас үүдэлтэй. Маш жижигхэн зүйлээс болж хүн өөрийн мэдэлгүй стресст өртөж байдаг. Өглөө сандарч босох ч юм уу, эсвэл ямар нэг зүйлээс айж, эмээх гэх мэт нь стрессийн үндэс болж байдаг. Энэ нь арьсыг цаагуураа ихээр гэмтээж, эрт хөгшрөх суурийг тавьж өгч байдаг. Яагаад гэвэл стрессийн байдалд байхад хүний биенээс стрессийн даавар ялгардаг байна. Эндроген даавар нь эсийн хуваагдлыг удаашруулж, зогсоодог. Эстроген даавар нь судасны ханыг агшаадаг. Эсийн хуваагдал их байж шинэ эс, шинэ арьс бий болох нөхцлийг бүрэлдүүлж өгдөг. Тэгсэнээр арьс шинэлэг, залуухан байдаг. Хүүхдийн арьс яагаад гоё байдаг вэ гэвэл эсийн хуваагдал нь маш эрчтэй явагддаг бөгөөд 25 наснаас эхэлж буурдагтай холбоотой. Тийм ч учраас 25 наснаас хойш арьс нэмэлт илүү арчилгаа шаарддаг учиртай. Нийгэмд эзэлж байгаа гарал үүслээс арьсны гоё, сайхан байх нь шалтгаалдаг нь нарийндаа ийм учиртай. Санаа зовох юмгүй, тайван, хангалуун амьдралтай хүмүүсийн арьс их гоё байдаг шүү дээ.

3. ХОРТ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ. Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэхь С витаминыг сорж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ.

4. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН. Нарны хэт ягаан туяа, гадаад орчны чөлөө зэрэг орно. Манайхан хатуу ширүүн уур амьсгалтай, нарны туяаны идэвхжил өндөр учраас миний арьс ийм муухай байна гэж ярих нь элбэг. Гэтэл үнэндээ энэ нь бүр 4-р шалтгаанд тооцогдож байгаа биз. Хуурай чийгтэй агаараас илүүтэйгээр хүнд металлууд арьсанд хамгийч их муугаар нөлөөлж байдаг. Антиоксидант буюу арьсны эсийг эвддэг элемент нь бохир агаарт их хэмжээгээр агуулагдаж байдаг. Иймээс агаарын бохирдолтой Улаанбаатар, цэвэр агаарт байгаа хүн хоёрын арьс өөр байна гэсэн үг л дээ.

Дээрх сөрөг нөлөөллүүдийг хэрхэн бууруулах вэ?

Нэгэнт л арьс ийм зүй тогтолтой юм чинь эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны эөв арчилгаа, тэжээл. Ер нь арьс 2 замаар тэжээл авдаг. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл. Хүчилтөрөгч ч цусаар дамжиж арьсанд очиж байдаг. Эндээс авч чадахгүй байгаа тэжээлийг гаднаас авна. Энд гоо сайхны бүтээгдэхүүн, нэмэлт арчилгаа буюу тогтмол массаж ордог.

Хавар ба арьс арчилгаа

Манайхан хавар болохоор арьс хуурайшиж, муухай болж байна гэдэг. Үнэндээ энэ нь хаврын улиралтай холбоотой биш юм. Хавар агаар жаахан хуурайшдаг нь үнэн. Дээр нь бие махбодь стресст өртөж, сульдаж ядардаг уе учраас арьс чь дагаад хямардаг. Хэрвээ арьс арчилгаагаа зөв, тогтмол хийдэг бол хавар, намрын улирал гэхгүй арьс хэвийн сайхан байж чаддаг. Салоноор үйлчлүүлэгчдийн жишээнээс харахад л арьсаа зөв арчилдаг хүмүүсийн арьс хавар болсон ч хэвийн, тос чийгээ алдахгүй байж чаддаг. Товчхондоо хэрвээ таны арьс хавар болохоор хуурайшиж хямардаг бол таны арьсны ерөнхий арчилгаа буруу, та арьсныхаа учрыг одоо хүртэл олоогүй яваа гэсэн үг юм.

Массаж бол арьсны “фитнес”

Арьс бол цэцэгтэй адилхан эүйл. Цэцгийг услаад байвал ургаж төлжөөд, шинэчлэгддэг шиг хүний арьс 28 хоногийн мөчлөгтэй гуужиж, шинэчлэгдэж байдаг эрхтэн. Тиймээс арьсны гоо сайхны үндэс нь нас насандаа тогтмол, зөв арчлах явдал юм.

13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Өглөө орой тогтмол шүдээ угаадагтай адил. Учир нь энэ үед бэлгийн бойжилттой холбоотойгоор бэлгийн дааврууд тослогийн булчирхайд нөлөөлснөөр хэвийн хэмжээнээс их тос ялгарсанаас бохирдол их хэмжээгээр үүсдэг.

18-25 насанд цэвэрлэсэний дараа тос түрхэх хэрэгтэй байдаг. Арьсны дээд цэгийн хөгжил нь 25 нас. 25 наснаас хойш эсийн хуваагдал нь цөөрөөд, жинхэнэ арьс, гадна арьс хоёрын хоорондох холбоос эд сийрэгжиж эхэлдэг учраас нэмэлт тэжээл шаардаж эхэлдэг. Арьсыг хэдий чинээ эрт хамгаална төдий чинээ сайхан байна.

Эрт хөгшрүүлээд байгаагийн шалтгаан нь стресс. Хэрвээ сэтгэл санаа тайван, ажил амраптаа зөв зохицуулж, унтдаг цагтаа унтдаг амьдралын зөв хэв маягтай бол арьс цагаасаа эрт хөгшрөхгүй. Шөнийн 10-02 цагийн хооронд арьсны эсийн хуваагдал эрчимтэй явагддаг. Энэ үед хүмүүс ихэвчлэн унтаагүй байх нь элбэг. Үүнээс болж арьс амрахгүй, шинэчлэгдэж чадахгүйд хүрдэг нь арьсны хөгшрөлтийг түргэсгэдэг.

Булчингийн сулрал

Хүний хөгшрөлтийг хамгийн ихээр илтгэдэг зүйл бол үрчлээнээс илүү арьсны булчингийн эаагууд буюу суулт юм. Өөрөөр хэлбэл нүдний доорх булчингийн зураас, уруулын хоёр талаарх зураас, хацрын булчингийн дотор зааг буюу хамарны хоёр талаарх суулт зэрэг нь хөгшрөлтийг илтгэж байдаг. Энэ нь булчингийн сулралтай холбоотой. Булчингийн сулрал юунаас үүсдэг вэ гэвэл урт хугацааны стресс, өвчин, унтах цагтаа унтахгүй байх, тарган байгаад турах зэрэгтэй холбоотой. Тэжээл үрчлээг багасгаж, массаж нь булчингийн суултыг өргөж өгнө. Тиймээс массаж бол арьсны “фитнес”. Өөрөөр хэлбэл биеийн булчингаа чангалах гэж аэробик, фитнесээр хичээллэдэгтэй адил нүүрний булчинг чангалдаг зүйл бол массаж юм. Арьсны булчингийн ширхэгийн дагуу иллэг хийж, цэгэн даралт хийж өгсөнөөр цусны эргэлт, бодисын солилцоо идэвхжиж булчин чангарч байдаг.

Арьсаа татуулаад залуу болчихно гэж бодох нь өрөөсгөл юм Өөрөөр хэлбэл хэдий мэс заслын аргаар арьсаа татуулсан ч булчин суларсан байвал хөгшрөлтийг илтгэж байдаг. Тиймээс косметик заслаас илүү тогтмол арчилгаандаа анхаарах нь чухал.

Зун ба арьс арчилгаа

Зуны улиралд арьс тодорхой хэмжээгээр борлодог. Үүний шалтгаан нь нарны хэт ягаан туяа идэвхжихэд түүнээс арьс өөрийгөө хамгаалж, хариу урвал үзүүлж байгаа реакци юм. Арьс маань өөрөө хамгаалах, илэрхийлэх, амьсгалах маш олон төрлийн үүрэгтэй эрхтэн. Арьсны өнгөт эс буюу меланин хүний арьсанд байх ёстой элемент. Энэ нь нарны хэт ягаан туяаны идэвхжлийн үед цаад арьсаа хамгаалж ялгарсанаар арьс борлодог. Арчилгаа буруу байх юм бол борлохоос гадна сэвх нөсөө үүсдэг.

Сэвх

Сэвх ихэнхдээ удамшилтай холбоотойгоор үүсдэг ба тэжээл дутагдах хуурайших зэргээс үүсдэг юм. Нарны хэт ягаан туяаны идэвхжлийн үед арьсны арчилгаа буруу буюу арьс авах ёстой чийг, тэжээлээ авч чадахгүй байгаа тохиолдолд меланин ихээр ялгарч, сэвх үүсдэг. Сэвх нь нар, салхины нөлөөтэй мөн дотор эрхтэнтэй холбоотой үүсдэг. Сэвх гэхээс илүү Монголчуудын дунд элбэг тохиолддог зүйл бол нөсөө.

Арилдаггүй юм бол нөсөө

Нөсөө нь цэвэр дотор эрхтний үйл ажиллагаатай холбоотой байдаг, Эмэгтэйчүүдийн өвчин мөн элэг цөс, бөөрний үйл ажиллагаатай холбоотой нөсөө үүсдэг. Монгол эмэгтэйчүүдийн дунд бөөр, өндгөвчний өвчин элбэг байдаг нь нөсөө үүсэх гол шалтгаан болдог. Нөсөөг эхний үед нь зөв оношлоод мэргэжлийн хяналтан дор зөв эмчлэх юм бол арилчихдаг.

Дотор эрхтнээс үүдэлтэй нөсөө барагтай бол арилдаггүй. Лазер мэт хүнд эмчилгээний дагуу эмчилж болох боловч хойшид гарах сөрөг үр дагавар ихтэй. Дотор эрхтэнтэй холбоотой нөсөөг дотор нь өвчний шалтгаантай, хорт бодисын шалтгаантай гэж 2 хувааж болно. Хорт бодисын шалтгаан гэдэгт жишээлбэл агааргүй орчин, хорт хүнд нөхцлийн ажил ордог. Ийм төрлийн нөсөө арилах нь ховор гэж мэргэжилтнүүд үздэг. Дотор эрхтнээс үүдэлтэй нөсөөг танихад амархан. Ихэвчлэн хос хосоор үүсдэг. Хэрвээ нүүрний нэг талд ганцаар үүссэн бол дотрынх биш ямар нэг хуурайшил. гадны нөлөөтэй холбоотой үүссэн сэвх гэсэн үг.

Жирэмслэлт ба сэвх

Жирэмсэн буюу төрсний дараа эмэгтэй хүнд жирийн үеийнхээс илүү их арчилгаа, амин дэм шаардлагатай байдаг. Яагаад гэвэл идэж байгаа хоол нь хоёр хуваагдаж байгаа учраас эхийн арьс байтугай бие махбодь хангалттай тэжээлээ авч чаддаггүй. Тиймээс хоёр хүнд зориулж идэх ёстой. Амин дэмийн дутагдалд ормогцоо арьс өөрөө өөрийгөө хамгаалах гээд меланин ихээр ялгаруулах ба эсийг гэмтээгч чөлөөт радикалууд их хэмжээгээр бий болсноос эс гэмтэж эхэлдэг. Энэ нь нөсөө болж арьсан дээр илэрдэг. Тиймээс жирэмсэн үедээ аминдэм, тэжээл сайн авах хэрэгтэй.

Сэвх үу, нөсөө юү?

Сэвх, нөсөөг ялгахад амархан. Сэвх энд тэнд цэг хэлбэрээр үүсдэг бол нөсөө битүү үргэлжлэх маягаар газрын зураг шиг хэмжээ хэлбэр том байдаг.

 


Арьсны хөгшрөлтийг үрчлээнээс илүү булчингийн суулт илтгэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex