Болзоондоо хоцорч ирээд гэмгүйхэн хацар дээрээ үнсүүлж, хаврын сэрүүнд даарахдаа цамцыг нь нөмрөөд л… нулимасаа унагаж туниад, аргадуулан байж энгэрт нь эрхлээд л…
Нэг эрэгтэй хүнд таван эмэгтэй хүн ноогддог болсон ч эмэгтэйчүүд эрчүүдийн хувьд эмзэг, турьхан дэлбээ нь байж, баярын бэлэг авч, эрхлэн үнсүүлж энэ орчлонг инээд хөөрөөр чимсээр байх болно.
“Эмэгтэй хүн бүр хүссэнээ авч чадна” эмэгтэйчүүд бүгд энэ үгэнд итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл эмэгтэй хүнд боломжгүй зүйл гэж үгүй. Хайртыгаа өөрийн болгоход ч энэ хамаатай шүү. Миний мэдэхийн хамгийн сайхан ханьтай эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхрөө өөрөө сонгосон байдаг. Өөрийнхөө хүссэн хайрынхаа төлөө.
Өөрт чинь таалагдсан бол…ажиллагаагаа эхэлье
Хэн нэгэн залуу чамд таалагдаад түүнгүйгээр байж боломгүй санагдаж байгаа бол хүлээх юу байхав “Чи ганцхан минийх” ажиллагааг эхлүүлье. Дээхэн үеийн сэтгүүлүүд дээр таалагдсан залуугаа өөрийн болгох гээд л нэг их бичдэг байсан даа. Тэр зөвлөгөөнд итгэхийн оронд өөрийнхөө төлөвлөгөө боловсруулсан нь дээр. Ер нь бол нээх төлөвлөгөө энэ тэр хэрэггүй л дээ. Хамгийн гол нь мэдрэмжтэй бай.., манай залуу юу сонирхож байна, гэр бүл, дуртай хамтлаг, тамирчин гээд хэрэгтэй бүхнээ мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүгдийг мэддэг гээд цагаа олоогүй ярианы сэдэв гаргах гэж хичээгээд хэрэггүй.
Түүний дүрмээр бус өөрийнхөөрөө…
Зөв цагт зөв газар байж сурах нь ямар ч эрэгтэй хүнтэй холбоо тогтоох боломжийг гаргаж өгдөг. Гэхдээ хамт байхын тулд биш өөрийн хүслээрээ явж байгаа юм шиг байх нь чухал. Ер нь эрэгтэй хүнд талтай байгаагаа нэг л удаа мэдэгдэхэд болно. Түүнээс хаа очсон газар нь яваад л налж унаад байвал та араас нь гүйсэн хэрэг болно. Ингэхийн оронд өөрт нь контакттай байгаагаа мэдэгдээд л орхичихвол залуу өөрөө л чамайг ажиглах болно. Харин ажиглаж эхлэх үед яг өөрийнхөөрөө байх нь чухал. Гэмгүйхэн түүний уудаг коктейлийг ууж харагдаад л… Залуугийн сонирхдог зүйлийг сонирхоно гэдэг даган дуурайна гэсэн үг биш. Хэрэв тэр зүйлийн талаар үнэхээр мэдэхгүй бол түүнээс асууж болно. Жишээ нь спорт байна. Ихэнх эмэгтэйчүүд спортын төрлүүд дүрэм, тоглогчдыг мэддэггүй. Тиймээс хамгийн сайн мэддэг спортын төрлийнх нь тухай яриул. Мэдэхгүй байж мэддэг царайлсанаас л дээр. Тэгээд ч та хоёрт энэ ярианы сэдэв гаргаж өгөх ч юм билүү.
Гэхдээ заавал тэгэх албагүй л дээ. Зүгээр би наадахыг чинь сонирхохгүй байна гээд л яриаг өөрөө хөтлөх боломжтой ш дээ.
Хүн бүр адилхан биш болохоор өөрийгөө ойлгуулах арга өөр өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ мэдэхэд илүүдэхгүй нэг зүйл бий. Эрэгтэй хүн болгонд эмэгтэй хүнд туслах байгалийн зөн байдаг нь ойлгомжтой юм. Тиймээс түүнээс тусламж гуйхаас бүү эмээ.
Эмэгтэй хүн ямар ч хүнтэй харилцахдаа өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Түүнээс залууг харангуутаа нэг өөр болоод л, бусадтай харьцахдаа бас өөр болоод дүрд хувираад байвал жинхэнэ жүжиг болно биз дээ. Хэрэв чи өөрт тохирох залуугаа сонгосон бол тэр чамайг байгаагаар чинь л хайрлавал гоё шүү дээ. Чиний хүссэн хайр, энхрийлэл хэзээ мөдгүй ирнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
Ямар ч хүнд дутагдал бий.., чиний залууд хүртэл
Энэ хорвоо төгс биш болохоор илүү аз жаргалтай байдаг байх. Чиний сонгосон залууд ямар нэгэн дутагдал байж л байгаа. Алдааг нь засах гэж битгий хичээ, хэрвээ чи тэр залууг үнэхээр өөрийн болгох гэж байгаа бол дутагдалыг нь хүртэл өөрийн болгож байгаагаа санаарай. Яагаад гэвэл хэн нэгнийгээ гоочилж, алдааг нь засах гэж маргасанаас маш олон хосууд хоёр тийш болдог аж.
Хосуудыг салахад хүргэдэг шалтгаанаас
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бол сэтгэхүйн хувьд хоёр өөр туйл л гэсэн үг. Аль ч улс оронд эмэгтэйчүүд нь боловсролтой болж, хөгжин дээшлэхийн хирээр тухайн улсад салах нь ихэсдэг гэсэн сонирхолтой судалгаа байдаг аж. Үүнээс гадна
- Хэн нэгнээс хамааралтай амьдармааргүй санагдаж, өөрийнхөө
- Өөр хүнд дурлах
- Нэгнийгээ хардах, тэвчисгүйгээр хардах
- Нэгэндээ хүч хэрэглэх
- Хоёр биенээсээ сексийн таашаал авахаа болих
- Хэн нэг нь хэтэрхий их жин нэмэх
- Өөр өөр хүсэл сонирхолтой байх
- Нэгнийгээ өөлж, гоочилж эхлэх
- Өөр эрэгтэй эсвэл эмэгтэйтэй байнга харьцуулах
- Архи, хар тамхи зэрэг муу зуршилд автах
- Хэн нэг нь эдгэшгүй өвчин тусах
- Харгис хэрцгий байх
- Анхаарал халамжаар дутаах, үл тоох зэрэг шалтгаанаар хосууд салах нь их байдаг аж. Гэхдээ дан ганц шалтгаан нь салалтанд хүргэнэ гэдэг ховор л доо. Ихэвчлэн дээрх шалтгаануудын хоёроос гурван нь байгаа тохиолдолд хосууд салдаг байна.
Тэр намайг биш би түүнийг сонгосон…
Ихэмсэг донжтой эмэгтэйчүүд өөрсдийнхөө сонголтыг хийх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, хүссэнээ өөрийн болгож, тэгээд амьдралын аз жаргалыг мэдэрдэг эмэгтэйчүүд өөрийнхөө эрийг өөрөө л сонгодог юм. This is my boyfriend…
Emegteichuud