Жүжигчин А.Ганчимэгийн бяцхан охин нэг нас хүрлээ

655srq5gvl80pgv0hj2bq2afe2

 

“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдийн талархлыг хүлээж яваа залуу жүжигчин билээ.

Тэрээр өнгөрсөн жил “Хувьсал”-ын анхны дэлгэцийн бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд найз залуутайгаа хамтран тоглосон. Солонгос улсад жүжигчний мэргэжил эзэмшсэн Энхтүвшин гэх залуутай үерхэж хөөрхөн охинтой болсон. Тэгвэл тэдний охин өнөөдөр нэг ой хүрч байна.

 

Жүжигчин Ганчимэг өөрийн цахим хуудаснаа “Амьдралд минь өнгө нэмж, үгээр хэлэхийн аргагүй их хайр, аз жаргалыг авчирсан энхрий охин минь 1 нас хүрчихлээ… цаг хугацаа дэндүү хурдан юм даа… ээж нь охиныхоо инээмсэглэл аз жаргалын төлөө чадах бүхнээ хийж, ёстой л ертөнцийн нөгөө хязгаарт хүрч чадна… бид хоёртой үргэлж хамт байдаг гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстээ чин сэтгэлийн гүнээс талархал дэвшүүлье… Оюухай Гануухай хоёр нь…” хэмээн бичжээ. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс хөөрхан охинд нь төрсөн өдрийн мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

”"

 

”"

 

”"


Жүжигчин А.Ганчимэгийн бяцхан охин нэг нас хүрлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.