Кардиффын их сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдэд яагаад нус, нулимс дуслуулсан савангийн дууриуд тэгтлээ их таалагддагийг олж мэджээ. Эмэгтэйчүүд өөр хоорондоо гунигтай эмоцио хуваалцах үед кинонуудын баяр баясалтай хэсгүүд тэдэнд илүү хөгжилтэй, гунигтай хэсгүүд нь илүү гунигтай болдог аж. Тиймээс эерэг эмоцитой хүмүүстэй хамт савангийн дуурь үзвэл илүү ашиг тустай гэнэ шүү. Харин хайр дурлалын сэдэвтэй инээдмийн кино үзвэл сэтгэл санаа илүү өөдрөг болдог байна.
Эрдэмтдийн явуулсан судалгаанд 20-33 насны 30 найз бүсгүйчүүд оролцжээ. Тэдэнд сэтгэл хөдөлгөм кинонуудыг үзүүлсэн аж. Дараа нь сэтгэл санааны байдлаа тодорхой шаталбарын дагуу үнэлэхийг хүсэв. Тэр зуур эрдэмтэд тухайн эмэгтэйн хариу үйлдэл ямар байгааг тодорхойлохоор уураг тархины бичлэгийг нь хийжээ. Найз хүүхнүүд хамтдаа эдгээр киног үзэж байвал илүү өөдрөгөөр түүнийг хүлээж авч байсан нь тодорхой болов. Эх сурвалж www.wikimon.mn