Загвар зохион бүтээгч Таня Хит загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийж чадлаа. Одоо энгийн нэг өдөр тутмын гутлаа хоромхон зуур 8,5 см өндөртэй гоёмсог туфли болгон өөрчлөхөд ямар ч асуудалгүй болжээ. Хэрэв хөл тань өндөр өсгийт дээр ядраад байвал өсгийний тохиргоогоо тааруулах замаар намсгаж, илүү биед амар болгож болох аж. Мөн нэг гуталд гэхэд, хэдэн ч янзын өсгий байж болох бөгөөд ингэснээр хувцасны өнгөндөө тааруулж гутал худалдан авах явдал илүү энгийн хялбар болох юм. Өсгийг тусгай түгжээгээр тогтоох бөгөөд одоогоор 4,5-8,5 см-ийн өндөртэй хувилбарууд гараад байгаа аж.
Б.Номин