Ажил хэрэгч, ихэмсэг бүсгүйчүүдэд зориулсан дэгжин даашинзны загвараараа алдартай Виктория залууст зориулсан хувцасны шинэ цуглуулгаа танилцууллаа. Түүний цуглуулгад өсвөр насныхны сонирхол, хэв маягт нийцсэн жийнсэн материалаар урласан чөлөөт загвар давамгайлжээ. Энэхүү цуглуулгынхаа талаар Виктория “Би өсвөр насны хүүхдүүдтэй учраас тэдний сонирхолд нийцсэн загвар гаргахаар шийдсэн. Цуглуулгаа цаашид баяжуулж, тогтмол гаргах болно” гэжээ. Мөн хатагтай Бекхэм залуусын загварын шинэ хэв маягийг тодорхойлохыг хүсч байгаа аж.