
Тиймдээ Япон улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа энэ сарын эхээр “Гайс” хамтлагийнхантай хамтарсан тоглолтоороо бэлэг барьсан юм. Дашрамд сонирхуулахад, Япон улсад хийсэн тоглолтынх нь үеэр тус улсад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа сүмочид МУГЖ Т.Ариунаагийн урлагт зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрийг хүндэтгэж, шинэ цомгийг нь ивээн тэтгэхээр болсон байдаг. Тэгвэл дуучин бүсгүйн фэнүүд түүнд 30 жилийн ойн бэлэг илгээсээр байгаа бололтой. Тодруулбал, нэгэн фэн нь түүнд өөрийнх нь хөргийг бэлэглэжээ. Энэ тухай жиргээнд нэгдээд удаагүй байгаа гавьяат “Өглөөний мэнд намайг дэмжиж хүндэлж явдаг нэгэн сонсогчоос минь ирүүлсэн их адилхан зуржээ” хэмээн зургаараа жиргэсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn