Аль арван гурван жилийн өмнө буюу 1999 онд “Baby one more time” хэмээх анхны дебют альбомоо гаргаж шоу бизнесийн ертөнцөд эрч хүчтэйхэн гарч ирсэн үзэсгэлэнт өсвөр насны охин Бритний Спийрсийг дэлхийн хэмжээний од болно гэдэгтэй маргах хүн цөөхөн байсан.
Тэр үеэс хойш удалгүй нэр алдар, авьяас билэг, хөлс хөдөлмөрийнхөө хэрээр дэлхийг байлдан дагуулж явсан попын гүнж хэмээх өргөмжлөгдөхийн хажуугаар Бритний оддын өвчнөөр өвчилж хэд хэдэн удаа амьдрал зохиож тэр болгон нь бүтэлгүйтэж байсан тэрээр хэсэг хугацаанд тайзнаасаа хөндийрсөн.
Тэгвэл түүний дэлхийн өнцөг булан бүрт байдаг сая сая фэнүүд нь хайртай дуучнаа цэнхэр дэлгэцээр ойр ойрхон харах боломжтой боллоо. Дэлхий дахиныг байлдан дагуулж буй “X Factor” шоуны шинэхэн шүүгчээр дуучин Бритни Спирс ажиллахаар болсон байна.
E! News – т мэдээлснээр шоуг зохион байгуулагчид Бритнийгээр шоугаа шүүлгэхийн тулд 15 сая долларыг амалсанаар дуучин бүсгүй зөвшөөрч, талууд гэрээнд гарынхаа үсгийг зурцгаасан байна. Тэмцээнийг зохион байгуулагчид Бритний бол яг тохирох сайн шүүгч мөн, бид сайн ажилласны улмаас гайхалтай шүүгчээ оллоо хэмээн ихэд баяртай байгаа гэнэ.
Ийнхүү Бритний дэлхийн хамгийн үнэтэй телевизийн шоуны шүүгч боллоо. Сонирхуулахад дуучин Женнифер Лопез 11дэх удаагийн “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахдаа 12 сая долларын гэрээнд гарын үсгээ зурж байжээ.
Б.Зочин www.secret.mn