Дуучин С.Сэрчмааг будаггүй төрх нь улам үзэсгэлэнтэй харагдуулав

ser91361095201505190339

Монголын Рок поп урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөн өөрийн дуу хоолойгоороо өнгө нэмсэн чадварлаг дуучдын нэг нь С.Сэрчмаа. Тэрбээр өөрийн уран бүтээлдээ ороод тун чиг жавхаалаг өнгөлөг яваа.

Харийн бэр болж, олон залуусын харууслын  төрүүлээд авсан. Гэсэн ч удалгүй Хурай охиноо дагуулан эх орондоо ирсэнд баярласан хүн олон гэдэг. Хөөрхөн ааштай, царайлаг хэмээн түүнийг ойр дотных нь ам сайтай байдаг. Олны танил эмэгтэй үргэлж зөв зохистой хувцаслаж гоо сайхандаа ихээхэн анхаарах хэрэгтэй байдаг нь бичигдээгүй хууль. Тэгвэл дууч бүсгүй ч эл хуулийг дагаж олноос сайхан бүсгүй гэх магтаалын үгсийг харамгүй сонсдог нь нууц биш.

Тэрбээр будаггүй төрхөө тэр бүр дэлгэж байгаагүй юм. Харин энэ удаад гэрэл зургаа найзууддаа дэлгэж олны хүртээл болгов. Будаггүй ч хөөрхөн төрх нь улам үзэсгэлэнтэй харагдуулж буй нь олон хүнд таалагдлаа.

Д.Ана


Дуучин С.Сэрчмааг будаггүй төрх нь улам үзэсгэлэнтэй харагдуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.