Сэлфи хийх гэж байгаад харамсалтайгаар амиа алджээ

Румын Улсад дэндүү гоё сэлфи зураг авах хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн хүн эмгэнэлтэй байдлаар амиа алджээ.
a9ba4b5cc3b98805original

18 настай Анна Урсу гэдэг бүсгүй найзтайгаа хамт галт тэрэгний дээвэр дээр гараад дэндүү гоё байдлаар зургаа авахуулахыг хүссэн аж. Харамсалтай нь, дээшээ гараад тэрбээр хөлөөрөө цахилгаан утсанд хүрсний улмаас 27 мянган вольтын хүчдэлд цохиулж амиа алджээ.
Дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн эр амиа золиослон байж бүсгүйн шатаж буй хувцсыг унтраахыг оролдсон ч тус болоогүй гэнэ. Сэлфинд дурлагч бүсгүй биеийнх нь 50 гаруй хувь түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй өөд болов. Найз нь ч гэсэн түлэгдсэн ч амь насанд нь аюул байхгүй аж.

 


Сэлфи хийх гэж байгаад харамсалтайгаар амиа алджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.