Стюарт Паттинсоныг тураах ажиллагаандаа оржээ
- Views371
- Likes0
“Twillight” киноны дурлалт хосуудын дүрийг чадварлаг бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийн хүлээсэн залуу жүжигчид Кристен Стюарт, Роберт Паттинсон нар хувийн чанартай шинэ ажиллагаандаа оржээ. Кинон дээр төдийгүй амьдрал дээр гар нийлсэн хамтрагч, хосуудын нэг, сайхан залуу Паттинсонд бага зэргийн асуудал тулгараад байгаа бөгөөд тэрээр ойрын үед огцом таргалах болжээ. Ажилгүй байх үедээ мөнхийн шар айраг шимж, бяслагтай бургертэй найзлах болсон нь түүнийг ийнхүү хэт таргалж, хэсэгхэн хугацааны дотор 5 кг жин нэмэхэд хүргэсэн байна.
Хайртай залуугийнхаа бие мах бодийн өөрчлөлтөд сэтгэл зовнисон Стюарт сайхан бие галбирыг хэвээр хадгалахын тулд хоолны дэглэм баримтлуулж, эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтыг хийлгэж, тураахаар шийдээд байгаа гэнэ. 22 настай жүжигчин бүсгүй түүнийг фэнүүд нь шүүмжилж эхлэхээс урьтан, буцаан хэвэнд нь оруулж чадна гэдэгтээ туйлын итгэлтэй байгаа бөгөөд өөрийн удирдлаган доорхи ажиллагаагаа ч эхлүүлжээ. Тэрээр эхний ээлжинд заалны спортоор хичээллэх дургүй түүнийг усан сэлэлтээр хичээллүүлж байгаа гэнэ.
Хайртай бүсгүйнхээ санаа тавьж байгаад сэтгэл баяссан Паттинсон хайртай бүсгүйнхээ ажилд ч мөн тусалж эхэлсэн бөгөөд киноны жижиг хэрэгслүүдээ цуглуулахад нь хамт явж, Холливуудын дэлгүүрүүдийг дуусгаж байгаа сурагтай.
www.UNEN.mn
Стюарт Паттинсоныг тураах ажиллагаандаа оржээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |