Дуучин Ч.Цэлмүүний тухай сонин

Би түүнийг анх 2008 оны “Найрамдал” зусланд болдог “Харшийн сүлд модны наадам” дээр харж байсан юм. Мариан Кэрригийн “All I want for Christmas” дууг их л чадварлаг, үг хэл тод, хэмнэлтэй, мэдрэмжтэй дуулсан түүнийг эрлийз бөгөөд гадаад охин байна гэж эндүүрч билээ. Харин нэрийг нь асуухад “Цэлмүүн” хэмээн монголоор хэлэхэд нь яагаад ч юм гадаад охин гээд өөртөө бат итгүүлчихсэн надад сонирхолтой байсныг нуух юун.

Төд удалгүй UBS телевизийн төсөл “Universe – Best Songs 2009” наадам зохион байгуулагдаж, энэ дундаас нүдээрээ инээсэн энэ охин анхаарал татаж эхэлсэн юм. Эхний шатандаа л шүүгчдийн анхааралд өртөж, шат ахих тусам чанаржиж, илүү чадваржиж байсан түүнийг “Юм дуулгана даа” гэж байсан хүн олон бий. Үнэхээр хүсч, мөрөөдөж, түүнийг зорилгоо болгож чадсан хэнд ч амжилт ирдэг гэдгийг баталж чадсан бүсгүй бол Ч.Цэлмүүн. Дуулах хүсэл эрмэлзэлтэй залуусын авьяасыг нь дэмжиж, амжилтанд нь хүрэх нэг алхам нь болсон “Universe – Best Songs” наадмын анхны Гранпри шагналтан. Одоо бол тэр дуучин. Урлагаас хол хөндий мэргэжил сонгож, сургуулиа дүүргэсэн ч урлаг түүнийг өөрөөсөө алхам ч холдуулахааргүй “барьжээ”.

Наадам дууссанаас хойш 3 жил өнгөрч. Энэ хугацаанд тэрээр уран бүтээлийн хувьд эрчтэй, хүчтэй байж, олон ч ажлыг амжууллаа. Төслийн үргэлжлэл болох “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглож, жүжигчин болох авьяасаа харуулсан бол “Ээжийн дайсан” хэмээх хоёр дахь дэлгэцийн бүтээлдээ тоглоод амжжээ. Харин хараахан нээлтээ хийгээгүй учир ямар үнэлгээ өгөхөө мэдэхгүй нь. Үүний зэрэгцээ анхны дебют цомгийнхоо дуунуудыг эхнээс нь олонд хүргэж, тэр нь “ХИТ”-ын зэрэглэлд яваа.

Найзууд нь түүнийг Цэбү гэж дууддаг юм билээ. Цэбү чөлөөт цагаараа уран зураг зурах, гэрэл зураг авах хоббитой нэгэн. Түүний зурсан зураг, дарсан гэрэл зураг нь өнгө будгийн зохицолтой, уран сэтгэмжтэй, дүрслэл сайтай. Сонирхогч гэхэд чадварлаг. Басхүү тэжээвэр амьтанд их хайртай. Күүпер нохой, Рокси мууртайгаа цагаа өнгөрөөнө.

Дуулахын зэрэгцээ био технологич мэргэжлээрээ ажилладаг түүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлмээр… Цэбү их юм дуулгана даа.

 

 

Б.Ууганцэцэг “TV ZONE”все о продвижении сайтаинтернет реклама сайтаaracerвзлом пароля вкчехлы на iphoneкредитные карты банковjuegos de casino gratis de king kong cashhigh escorts in dubaimerit lefkosa hotel casinoExpektкупить тур турция майзумба люблиноденьги в долг срочно химкиденьги в долг на теле2 номерденьги в долг 1000 рублейкак пополнять кредитную карту альфа банкакилиманджаро компанииэкскурси¤ килиманджаропродвижение средствами prкак подготовить чугунную сковородупрограмма подделки печатейtranslation website french to english122 статья уголовного кодекса украиныпродвижение в гуглрадиаторы для квартирыраскрутка сайта в поисковых системах и продвижениесковорода гриль чугунная купить


Дуучин Ч.Цэлмүүний тухай сонин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.