Хоолны дэглэм баригчдын зургаан алдаа

Хоолны дэглэмийн хамгийн том алдаануудаас зайлсхийхэд амархан боловч, олон бүсгүйчүүд дахин дахин гаргасаар байдаг. Тэгээд эдгээр алдаанаасаа болж үүссэн хуурамч үр дүнг харчихаад, хоолоо улам ихээр сойж эхлэх юм уу, илүүдэл өөхнөөсөө салах санааг бүтэшгүй хэмээн санаж хаядаг.

1. Дасгал хийхгүй байх

Хүссэн хэмжээгээрээ хоолны дэглэм барилаа ч, бага зэрэг дасгал, идэвхтэй хөдөлгөөнтэй хавсрахгүй бол илүүдэл жингээсээ салж чадахгүй. Өдөржин суудаг хэвээрээ байх юм бол мацаг барилаа ч эрүүл, сайхан харагдах хэмжээний болохгүй гэсэн үг. Дасгал хөдөлгөөн нь илүүдэл калорийг шатааж, өөхийг булчин болгодог.

2. Жингийн үзүүлэлтэнд хэт их ач холбогдол өгөх

Зарим бүсгүйчүүд жингийн туухайн дээр гарсан тоонд 100 хувь итгэж, алдаа гаргадаг. Хэдэн долоо хоногийн хичээл зүтгэлийн дараа, жинлүүрэн дээрх тоо заримдаа урам хугалж орхидог. Гэвч бидний биеийн жин өдрийн тодорхой мөчлөгүүдээс хамаарч өөр өөр байдаг гэдгийг санаарай. Ус уух, хоол идэх, угаалгын өрөө орох зэрэг нь жин өөрчлөгдөхөд нөлөөлнө. Зарим бүсгүйчүүдийн бие сарын тэмдэг ирэхийн өмнө хөөж, хавагнадаг. Энэ үед 1-1.5 кг нэмэгдсэн үзүүлэлт гарч болно. Жинлүүрт найдахын оронд өөрт төрж байгаа мэдрэмжиндээ итгээрэй.

3. Өглөөний цайгаа алгасах

Өглөөний цайгаа уухгүй гарах нь бидний хийдэг хамгийн том алдаа юм. Өглөөний цай бол бүхэд өдрийн эрч хүчийг нөхдөг хамгийн чухал унд юм. Хүн хамгийн ихдээ 12 цаг л хоолгүй явж болно. Харин өглөөний ундыг алгассанаараа бид энэ хязгаараас хэтэрдэг. Өглөө хоосон ходоодтой гарч, өдөр нь хэтрүүлэн идэхийн оронд эхнээсээ эрүүл байхын тулд гэрээсээ гарахдаа биеэ заавал цэнэглэж бай.

4. Тураадаг эм уух

Тураах эм болгон хоолны дуршлыг бууруулж, энергийг нөхнө гэсэн бичигтэй байдаг. Гэвч ингэж хоолны дуршлаа “санаатайгаар” бууруулах нь эм ууж дууссаны дараа буцаад л таргалахад нөлөөлдөг. Харин идэвхтэй хөдөлгөөн хийж, ханаагүй тос, чихрийн хольц багатай уураг шим тэжээл бүхий эрүүл хүнсээр хооллосноор идэх дуршил чинь байгалиасаа багасдгаараа онцлогтой.

5. Хангалттай хэмжээгээр идэхгүй байх

Хоолны дэглэм барих том алдаануудын нэг бол хангалттай хэмжээгээр хоол тэжээл авахгүй байх. Дэглэм гэдэг бол эрүүл бус хүнсний оронд эрүүл хүнсийг орлуулах явдал болохоос, идэхээ багасгах явдал биш юм. Чиний бие нд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээний уураг хэрэгтэй. Өдөрт 1000-аас доош калори идэх нь эрүүл мэндэд чинь тун муу нөлөөтэй. Бодисын солилцоо чинь алдагдаж, бие чинь өөрийнхөө уургийг нөхөхийн тулд булчингаас чинь энерги ялгаруулж авна.

6. Сэтгэлийн хөөрлөөрөө идэх

Ажлын газрын хорон хүүхэн чамайг хатгаад, хүүхдүүд чинь чамайг зогсолтгүй зовоогоод, дээрээс нь утасныхаа төлбөрийг төлөх мөнгө байгаа эсэхт санаа зовоод л…яг ийм үед чи юу хийдэг вэ? Нэг уут тослог чипс аваад буйдан дээрээ хэвтэнэ биз? Буруу шүү. Харамсалтай нь бидний дунд сэтгэл санааны дутуу дулимагаа идэх юмаар нөхдөг олон бүсгүйчүүд бий. Тиймээс гуниг гутралаа алга болгох өөр аргыг олох хэрэгтэй. Мөн их хэмжээний чихэр, тослог хүнс рүү дайрах үедээ үнэхээр өлссөндөө идэх гэж байна уу, өөр шалтгаантай юу гэдгийг бодож байгаарай.раскруткаaracerраскрутка продвижение сайтоввзлом почтового ящика ramblerчехол для ipad 1онлайн заявка на кредитную карту в приватбанкеcasino slots gratis spielenhigh class hookersdel rio online casinositeтур на майскиеполотенцесушители для ванной ценакредитные карты оформить онлайн заявкукредитка банк михайловскийкредитная карта ренессанс процентная ставкасрочно нужны деньги гомельaltezza climbing limited отзывыденьги в долг 15000 рубразработка промо сайтовбиол сковорода отзывыкпк 1960english translation danishсковорода вок отзывыводяные радиаторы отопления ценадом из панелей пензабиорезонансная диагностика и терапияspeck satin case macbook air 11


Хоолны дэглэм баригчдын зургаан алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.