
Бүртгүүлэхдээ Рианна паспортон дотор нь хамгийн түрүүнд бичигдсэн нэрийг сонгожээ. Дуучин бүсгүйн жинхэнэ нэр нь Робин Рианна Фенти билээ. Тэгвэл Рианнагийн нэртэй холбоотой хэд хэдэн худалдааны тэмдгийн патентыг эзэмшиж дөнгөсөн Roraj Trade компани Робин нэрийн дор өргөн олон түмэнд зориулсан цахим сэтгүүл гаргахаар шийджээ.
Дуучин бүсгүй Робин гэдэг нэрээ патентжуулах юм бол уншигчдын толгой нь эргэж орхино гэж комикс хэвлэгчид үзэж байгаа юм. Учир нь, Робин гэдэг нэр тэдний комиксийн баатар болох Бэтмэны туслахын нэр билээ. Рианна, DC Comics нар зөвшилцөлд хүрч чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.