Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна

23-445x600Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр, Хэнтэй аймгийн Хан хэнтий театр, Шинэ цирк төв, Монголын бүжгийн спортын холбоо зэрэг 300 гаруй уран бүтээлчид, урлаг соёлын алдартанууд баярын жагсаалаар болон урлагийн тоглолтуудаар бэлэг барих ба 21 аймаг, 9 дүүргийн иргэдийг хүрэлцэн ирж, хамтдаа цэнгэлдэхийг урьж байна. Ээжийнхээ хамтаар заавал үзэх тоглолт. Тоглолтын тасалбарыг 1900-1617 лавлах үнэгүй хүргэлт, Төв гандан доторх Их майдар төслийн сурталчилгааны цэгээс, Hi-Fi бүх салбараар, www.easyticket.mn –с сонгон 15,000 төгрөгөөр аваарай. Утас: 9905-4418


Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.