Эх орныхоо нэрийг дэлхийд дуудуулсан Монголын сайхан бүсгүйчүүд

Ч.Содтуяа
“Мисс Монголиа 2004″ оны тэргүүн мисс

olloo_mn_1400648090_Sodtuya
Ч.Содтуяа Монгол Улсаа төлөөлөн олон улсын мисс шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны хацар гоо охидын нэг. Тухайн үед Фото миссийн өргөмжлөлт хүртэж байсан тэрбээр Монголын сайхан бүсгүйгээр хэдэнтээ тодорч байсан.Сайхан бүсгүйгээс гадна уран эмэгтэй гэгддэг “Азийн мисс” өргөмжлөлт Ч.Содтуяа Монголын төдийгүй дэлхийн олон оронд зохиогддог миссийн тэмцээнд оролцох бүрт даашинзаа өөрөө оёод өмсчихдөг нэгэн. Ээж болоод удаагүй тэрээр “Азийн модель” нэртэй загварын агентлагаа байгуулж, завгүй явна.


Б.Гантогоо
“Мисс Монголиа 2005″ оны тэргүүн миссийн шагналт.


Б.Гантогоог миссүүд дотроо боловсрол, мэдлэгээрээ толгой цохидог хэмээн ярьдаг. Дунд сургуулиа Солонгост төгсч, Японы нисэхийн академийг дүүргэсэн энэ бүсгүй өдгөө Японд амьдарч байгаа. Мөн Солонгос улсын алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн цөөхөн монгол бүсгүйчүүдийн нэг билээ.

Д.Болортуяа
“Мисс Монголиа 2006″ оны тэргүүн мисс.


Дуулах дуртай мисс бүсгүй маань тун сайхан хоолойтой нэгэн. Миссүүд дундаа Монгол төрхөөрөө бусдаас ялгардаг түүнд кино, зар сурталчилгаанд тоглох урилга бишгүй л ирдэг гэнэ. Гэсэн ч Д.Болортуяа урилга бүрийг хүлээж авдаггүй байна.

Б.Гэрэлчулуун
“Мисс монголиа 2007″ оны тэмцээний тэргүүн мисс.


Гэрэлчулуун нь усанд сэлэх, бүжиглэх дуртай. Тэрээр тусгай салаа кинонд тоглож өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Харин сүүлийн үед кино, зар сурталчилгаа гэлгүйгээр нууцхан амьдрахыг илүүд үзэх болжээ.

О.Хулангоо
“Мисс Монголиа 2008″ оны тэргүүн миссийн шагналт.


О.Хулангоо франц хэлний мэргэжилтэй. Цаг барихдаа гаргуун тэрээр өөлөх юмгүй сайхан миссүүдийн нэгээр зүй ёсоор тооцогддог. Нийслэлийн 45 дугаар дунд сургуулийг төгссөн О.Хулангоо 13 настайгаа загвар өмсчээ.

Х.Бадамгэрэл
“Мисс Монголиа 2009″ оны тэргүүн миссийн шагналт.


Ч.Содтуяагийн гарын шавь гэгддэг мисс Х.Бадамгэрэл дэгжин чамин юм хэрэглэдгээрээ миссүүд дундаа нэр дурдагддаг. “LV” брэндийн цүнх, гутлаар гангарах дуртай юм байна.

Б.Бадамцэцэг
“Мисс Монголиа 2010″ оны тэргүүн миссийн шагналт.


Ч.Содтуяагийн агентлагын загвар өмсөгч тэрээр багштайгаа их дотно аж. “Ач” АУИС-д сурдаг мисс маань ирээдүйд чадварлаг мэс заслын эмч болохыг мөрөөддөг. Унаган солонгос хэлтэй тэрээр герман, хятад хэлээр дажгүй сайн ярьдаг гэсэн шүү.

И.Төгсөө
“Мисс Монголиа 2011″ оны тэргүүн миссийн шагналт.

И.Төгсөө ХУИС-ийн хоёрдугаар курсын оюунтан юм. Тэрбээр Монголын төдийгүй хөрш орнуудын болон олон улсын миссийн тэмцээнд нэр хүндтэй шагналыг удаа дараалан хүртсэн юм.

Мисс Ану
“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. 


Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа тэрбээр хошин урлагийн уран бүтээлчдийн урилгаар шоу тоглолтод нь оролцоод амжсан. Бийлэгжүү эрчүүдийн болзох саналаас татгалзан, үе тэнгийн залууг насны ханиараа сонгосон мисс Н.Ану өнгөрсөн жил гэрлэх саналыг нь зөвшөөрч, албан ёсоор сүйт бүсгүй болоод байгаа. Өдгөө хамтдаа амьдарч буй тэдний хувьд нижгэр хуримын тов дуулгахаасаа өмнө хэн, хэнийхээ хүсч тэмүүлсэн амжилтыг гаргахыг хичээж буй гэсэн.Тэгвэл мисс бүсгүй маань саяхан БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээнд амжилттай оролцон тэргүүлж, Гран при шагналыг нь хүртжээ.


Эх орныхоо нэрийг дэлхийд дуудуулсан Монголын сайхан бүсгүйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.