Клуни үхэх өдрөө мэддэг

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни хэзээ үхэхээ мэднэ хэмээн япон фэнүүдтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүүлд тоглосон “Tomorrowland” киноны сурталчилгааны ажлаар Токио хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.

5tmoc3t1tdsj493c7g0lsif01k

Клуни “Би азтай нэгэн. Дэлхийн хэдэн хүн үхэх өдрөө мэддэг бол. Би хэзээ үхэхээ мэддэг. Сонин байгаа биз. Намайг 18 настай байхад нэгэн эрэгтэй “Чи их сайхан амьдрах болно. Дэндүү сайхан амьдрах болно” гэж хэлээд миний үхэх өдрийг хэлсэн. Би тэр он сарыг хэзээ ч мартаж байгаагүй” гэж хэлжээ.

Жүжигчин эр үхэх өдрөө мэдснээс хойш ганц ч удаа муу зүйлтэй тааралдаж байгаагүй гэдгээ баталж, “Яагаад ч юм бэ дээвэр дээрээс ямар нэгэн зүйл унахад миний урд эсвэл хойно байгаа хүн гэмтдэг. Мөндөр ч миний толгой дээр унадаггүй” гэсэн байна.

Түүнээс нэг фэн нь “Тэгээд хэзээ үхэх юм” гэж асуухад Клуни “Миний үхэх өдөр бол….” гэсэн байна. Тэрбээр хувь хүний нууц учир энэ тухай ярихыг хүсэхгүй байгаа ч өөрийнх нь хэлсэн зүйл үнэн хэмээжээ.


Клуни үхэх өдрөө мэддэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.