Поп дива Женнифер Лопес Лос Анжелес хотын метроны буудалд очиж олон хүнийг “шок”-онд оруулжээ. Олны танил хүмүүс гадуур хамаагүй явахаас цэрвэдэг боловч Ж.Ло огтхон тоосонгүй метрогоор үйлчлүүлж зураг авахуулахыг хүссэн хүмүүстэй селфидэж хөгжилтэй байсан гэнэ.