Питт, Жоли нар дампуурах уу?

87915d48f3d5b24bigБусдын халаасан дахь мөнгийг тоолох нь муу зүйл. Гэвч Америкийн хэвлэлийн зарим нэг төлөөлөгчид тэсэлгүй Брэд Питт, Анжелина Жоли нарын санхүүгийн байдал ямар байгааг олж мэдэхээр хэрэгт дурлажээ. Ингээд тэд алдартнууд бүсээ чангалах ёстой болсныг тогтоосон аж. Үгээгүй хоосон болтлоо дампуурахад цаг хол ч энэ жил Энжи, Брэд хоёр дэндүү их зарлага гаргасан гэнэ.

Гэхдээ тэдний мэдэлд олон саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгөнүүд байгаа билээ. Жүжигчин хос үлэмж хэмжээний урамшуулал, цалин авч байгаа ч дэндүү тансаг амьдардаг тул гэр бүлийн төсөв нь хасах үзүүлэлттэй гарчээ.

ОК! сэтгүүлийн сурвалжлагчид тэдний гэр бүл үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад дэндүү их хөрөнгө зарсныг олж мэдэв. Италид орших нэгэн харшийг 40 сая доллараар, Франц дахь цайзыг 60 сая доллараар, Лос-Анжелес дахь байшинг 1.7 сая доллараар худалдаж авсан байна. Дээр нь тэд буяны үйл ажиллагаанд олон удаа хандив өргөжээ. Мөн боловсролд их мөнгө зарцуулдаг гэнэ. Тэд хаашаа ч явсан зургаан хүүхдээ дагуулж явдаг учраас олон тооны асрагч, сургагч багш ажилд авахад хүрдэг юм. Хүүхдүүдээ жилд нэг сая доллараар сургадаг байна. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/61705.shtml#sthash.ShRvIVpK.dpuf


Питт, Жоли нар дампуурах уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.