Харьяалал: АНУ
Цэвэр хөрөнгө: 4 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Facebook.com
Тэрээр 2004 онд Харвардийн оюутны байран дахь өрөөнөөсөө Facebook.com хэмээх цахим сүлжээг ажиллуулж, хувийн бизнесээ эхэлсэн. Улмаар хувьцаагаа зах зээлд нэвтрүүлж, түүний эргэлтийн хөрөнгө нь 15 тэрбум доллараас даваад байгаа юм байна.
Алберт вон Турн
Нас: 27
Харьяалал: Герман
Цэвэр хөрөнгө: 2,2 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Өв залгамжлагч
Анх залуу тэрбумтнуудын жагсаалтанд найман настайдаа орсон болов 2001 онд 18 насныхаа тарсан өдрөөр албан ёсоор бүртгэгдсэн. Түүний эзэмшилд эдлэн газар, урлаг болон технологийн компани болон Германд 30.000 гектар талбай бүхий ой байдаг бөгөөд Европын хамгийн том ойн аж ахуй эрхэлдэг.
Ли Жаохуй
Нас: 29
Харьяалал: Хятад
Цэвэр хөрөнгө: 1 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Үйдвэрлэл
Тэрээр 2003 онд аавийнхаа “Шанси хайсины төмөр ба гангийн групп”-ыг / Shanxi Haixin Iron & Steel Group/ өвлөн авснаар залуу тэрбумтны тоонд оржээ.
Ян Хуйян
Нас: 29
Харьяалал: Хятад
Цэвэр хөрөнгө: 3,4 тэрбус доллар
Хөрөнгийн үүсвэр: Үл хөдлөх хөрөнгө
Хятадын Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ен Квок Кьюний охин. 2007 оноос аавынхаа алдын өвлөж авсан бөгөөд АНУ-ын Охаёогийн Улсын Их сургуульд сурсан.
Фахд Харири
Нас: 30
Харьяалал: Ливан
Цэвэр хөрөнгө: 1,4 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Барилга, хөрөнгө оруулалт
Ливаний Ерөнхий сайд асан Рафик Хариригийн бага хүү. Тэрээр аавийнхаа нүсэр том барилга, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгийн компани болох Сауди Огерийг 2005 оноос хойш удирдан ажиллаж байна.
Аямин Харири
Нас: 32
Харьяалал: Сауды Араб
Цэвэр хөрөнгө: 1,4 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Барилга, хөрөнгө оруулалт
Мөн Ливаний ерөнхий сайд асан Рафик Хариригийн хүү. 2005 онд аавыгаа буудуулж нас барснаас хойш түүний 16,7 тэрбум долларын хөрөнгийг өвлөн авч үлдсэн. Одоо тэрээр Сауды Араб улсын нийслэл Рияад хотноо харилцаа холбоо, мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг.
Ёшиказү Танака
Нас: 34
Харьяалал: Япон
Цэвэр хөрөнгө: 1,4 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Цахим сүлжээ
Өөрийнхөө хүчээр амжилтанд хүрсэн Ази тивийн хамгийн залуу тэрбумтан. Тэрээр интернэртийн сүлжээний GREE сайтыг үндэслэгч бөгөөд өмнө нь Хироши Микитани хэмээх тэрбэмтанд ажилладаг байжээ.
Жон Арнолд
Нас: 37
Харьяалал: АНУ
Цэвэр хөрөнгө: 4 тэрбум
Хөрөнгийн үүсвэр: Эрчим хүчний худалдаа
2002 онд
Түүний ажиллаж байсан Энрон корпораци уналтанд орсны дараа буюу 2002 онд өөрийн Centaurus Energy байгуулан ажилах болсон байна.
Константин Жеваго
Нас: 37
Харьяалал: Украйн
Цэвэр хөрөнгө: 1,2 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Банк, уул уурхай
Файнэнс энд Кредит Группын хувьцаа эзэмшигч. Тэрээр 1992 онд ердөө л 19 настайдаа Файнэнс энд Кредит банкны санхүүгийн албаны даргын албаар ажлын гараагаа эхэлж байжээ.
Шахид Балва
Нас: 37
Харьяалал: Энэтхэг
Цэвэр хөрөнгө: 1 тэрбум доллар
Хөрөнгийн үүсвэр: Үл хөдлөх хөрөнгө
Анх Коллежид сурч байхдаа түүнийгээ орхин гэр бүлийн хамт Гужарати хотоос Мумбайд шилжин ирж, рестораны бизнес эрхэлж эхэлсэн. Улмаар зочид буудлын бизнес эрхлэх болж, DB Realty группын эзэн Винод Гоенкатай хамтарч ажилласнаар их амжилтанд хүрсэн.
Нууц