Хартай хүнтэй амьдрах нь там юм байна лээ.

Би 28-тай. Амьдралтай нэг удаа алдсан. 4 настай хүүтэй. Хүү маань хөдөө манай Аав, ээж дээр амьдардаг юм л даа. 2 жилийн өмнөөс нэг залуутай хамтран амьдарч эхэлсэн. Надаас биеэр жижиг, туранхай, архи бараг ууддаггүй, гаднаас харахад даруухан гэм хоргүй залуу. Эхэндээ сайхан байсан боловч сүүлийн нэг жил жинхэнэ тар нь танигдсан. Аймаар хартай, бас хүнгүй хоёулахнаа байхад заримдаа гар хүрдэг болсон. Би уг нь архи уусан нөхрүүд эхнэртэй гар хүрдэг байх гэж боддог байсан чинь тийм биш юм билээ. Зүгээр байж байгаад гэнэт уурлана. Бүр галзуу юм шиг. Сүүлийн 3 сарын дотор бараг л 5 удаа зодуулсан. Тэр жижиг биендээ баймгүй тийм аймаар. Манайд найзууд нь ирэхэд ямар сайхан ааштай болдог гэж бодноо. Найзууд нь чамд хамгийн сайн залуугаа өгсөн шүү гээд л . ЁООЁ бодохоор уур хүрэх юм. Яаж ингэж хоёр нүүр гаргаж чадаж байнааа. Багаасаа арчаагүй хүмүүст дээрлхүүлж байгаад тэр хорслоо надаас авдаг байхаа. Хамгийн сүүлд аймаар зодохоор нь арай дэндэж байнаа гээд ахдаа хэлсэн. Манай ах том биетэй бас нэг байгууллагын хурган дарга хийдэг. Шууд л хүрч ирээд зодсон. Би эхэндээ болж гэж бодож байсан боловч сүүлдээ өмөөрсөн. Эмэгтэй хүн яагаад ингэдэг байнаа. Өөрийг нь юу ч бодохгүй зодож байсан залууг өмөөрөөд. Гэхдээ одоо би түүнээс тусдаа амьдарч байгаа. Хэдий хажууд түшиж тулах хань байхгүй боловч амар жимэр амьдарна гэдэг ямар сайхан гэж бодноо. Хэдэн хоногийн өмнө ажил дээр ирээд уучлаарай хайрыгаа. Чамгүйгээр амьдарч чадахгүй дахиж хэзээ ч тийм ааш гаргахгүй гээд л ёстой матарын нулимс унагаж гарсан. Өөрөө ажил хийхгүй миний цалингаар амьдарч байсан юм чинь аргагүй ш дээ. Миний хувьд дахин гэрлэж чадахгүй л болов уу. Эрчүүдэд итгэх миний итгэл алдарсан бололтой. Заримдаа элэг бүтэн сайхан амьдарч байгаа найзуудыгаа харахаар ханийн тэнгэргүй өөрийгөө бодохоор гомдох юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Хартай хүнтэй амьдрах нь там юм байна лээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.