
Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Холливудын жүжигчин Сильвестр Сталлоне түүний 16 настай Систин охин загвар өмсөгч болохыг мөрөөддөг тухай өгүүлжээ. Халамжтай аав тэрбээр өөрийн охидын цахим хуудсыг үзэж шалгахаар нийгмийн сүлжээ рүү тогтмол ордог байна. Тэндээс л Сталлоне Систин загвар өмсөгч болохыг дэндүү мөрөөддөг гэдгийг олж мэджээ.
Мэдээж хэрэг, алдартай аав нь охиноо дэмжсэн бөгөөд Инстаграм дээр түүнийхээ гэрэл зургийг тавиад “Би мундаг модель болохыг хүсэж буй охин Систинтэйгээ хамт. Чамайг үүнийг чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн дор нь бичжээ.
Охин Систин нь загвар өмсөгч болох анхны алхмуудаа хийгээд зогсохгүй Teen Vogue сэтгүүлд гэрэл зургаа авахуулсан аж. Гэхдээ тэрбээр аав шигээ жүжигчин болохыг хүсэхгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Би их муухай, чадваргүй жүжигчин байх биз. Өөрийгөө би тэр тал дээр их голдог” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn