Реалити шоуны од Ким Кардашьян жирэмсэн ажээ. Энэ нь 34 настай Ким Кардашьян, 37 настай рэпчин Канье Уэст нарын хоёр дахь хүүхэд нь. Анхны охин нь өдгөө хоёр настай гүнж бий. Ким Кардашьян “Би саяхан цусны шинжилгээ өгсөн. Жирэмсэлсэн нь тогтоогдсон. Аз жаргалтай байна ” хэмээн эгчдээ ярьсныг эх сурвалж болгон гадны хэвлэлүүд мэдээлж байна.