ФРАНЦЫН ГОО БҮСГҮЙ

11250930_1424635911189460_8986778930760364213_n

(Amin Amina-д зориулав)

Би түүнийг Францын гоо бүсгүй гэж биширдэг
Бишид хүмүүс харьд буй халх бүсгүй гэж хайрладаг
Өргөн уудам Монгол нутгаа бүсгүй байнга санагалзана
Өрлөг их түүх, соёлоо өр зүрхэндээ товчоолно
Өндөр барилга сэрийлдсэн Барууны тансаг хотуудаас
Өөрийн муу Улаанбаатараа харьцуулж хараад санааширна
Тэгэвч бүсгүй минь сэтгэлээр бүү унаарай!
Чиний төрөлх нутаг чинь энэхэн дэлхийн диваажин
Тэмүүжин, Мандухай, Чингүнжав, Амарсанаа тэргүүтний
Тэртээх олон зуунуудаас тэмцэж ирсэн эх орон
Тэнүүн уудам хээр тал, цэцэгт хөндий, уул хангай
Тэнгэрийн доорхи хүмүүний амьдарч ирсэн нутаг
Энэхэн бидний цаг үед үүцээ дөнгөж задалж буй
Эрдэс баялаг, эрчим хүч, ирээдүй хойчийн өлгий!
Могойг гурав хуваахад гүрвэлийн дайтай байдаг бол
Монголыг гурав хуваахад Францын дайтай байдаг юм
Өрлөг их түүх, соёлоо өр зүрхэндээ товчоолсон
Өрнөдийн тансаг хотын өөдрөг цоглог бүсгүй минь
Өдөр тутмын сонинуудад нийтлэл бичдэг Амина минь
Өд сөдөө дэрвүүлээд Франц руу нисчихсэн шувуухай минь…


ФРАНЦЫН ГОО БҮСГҮЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.