Реалити шоуны од Ким Кардашьян үргэлж л олны анхаарлыг татах дуртай нэгэн билээ. Хэдийгээр тэрбээр дуучин, бүжигчин, жүжигчин биш ч гэлээ хийж буй үйлдлээрээ олны анхаарлыг татаж байдаг юм. Харин тэрбээр ээж болсон цагаасаа эхлэн олны анхаарлыг охин Нортынхаа зүгт хандуулах болсон юм.
Тэгвэл ирэх сарын дундуур Ким Кардашьян дуучин Канье Уэстын нарын охин Норт ирэх сарын дундуур хоёр ой хүрэх гэж байна. Мэдээж хэрэг хоёр насны ойг нижгэр тэмдэглэх нь ойлгомжтой юм. Алдартай хосууд өнгөрсөн жилийн адилаар уг арга хэмжээг өндөр зэрэглэлд зохион байгуулж уг ёслолд чамгүй их мөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Тэд зөвхөн охиныхоо төрсөн өдрийг папарацци нараас хамгаалах үүднээс нэг сая доллар зарцуулахаар төлөвлөжээ.