Та бүхнийг надад үнэн зөв мэдээлэл олж өгөх байх гэж найдаад энэхүү емайлийг бичиж байна.
Бурхан хүнд даахгүй зовлонг нь хэзээ ч өгдөггүй гэдэг. Бодвол үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа минь миний даах учиртай зовлон бололтой.
Нөхөр бид гэрлээд 5 дахь жилээ болох гэж байна. Энэ хооронд үр хүүхэд заяасангүй, дээрээс нь хэдэн ч эмнэлэгт байгаа мөнгөө тушаав даа.
20… онд … өндгөвчиндөө кистатай байна гэж мэдээд доогуураа хагалгаанд орж нэг өндгөвчөө авхуулж, нөгөө өндгөвчнөөсөө бас түүлгэж авхуулсан юм. Нэг ч удаа жирэмсэлж үзээгүй би өндгөвчний асуудалтай болж, 20… оны …сард Солонгос улсад үр шилжүүлэн суулгахаар очоод амжилтгүй болж буцаж ирсэн. 20… оны … сард Монголд Баянгол эмнэлэг дээр дахин үр шилжүүлэн суулгаад бас л амжилтгүй болсон юм.
Энэ хооронд эмэгтэй хүний сэтгэл санаа ямар байхыг тайлбарлахын аргагүй юм.
Сүүлийн үр шилжүүлж суулгасны дараа Баянгол эмнэлэг саваа цэвэрлүүлэх шаардлагтай гэж саваа цэвэрлүүлсэн. Үүнээс болсон уу эсвэл өөр зүйлээс болсон уу мэдэхгүй сарын тэмдэг 8 хоног хоцорч ирсэн юм. Ирэхдээ ердөө ганцхан удаа шээж байгаа юм шиг маш их цус гараад л дуусчихсан. Энэ чухам сарын тэмдэг мөн үү, эсвэл өөр зүйл байв уу гэдгээ мэдэхгүй болчихлоо.
Надтай адил ингэж ганц удаа ингэж их ирээд алга болж байсан бүсгүйчүүд байдаг юм болов уу? Энэ яагаад ингэдэг талаар мэдээлэл олж өгвөл их баярлах байна.
Эмчид хандаарай гэх байх л даа, орон нутгийхаа эмчээс асуухад зүгээрээ л гэсэн, Баянгол эмнэлэг рүү залгахаар заавал ирж үзүүл гэх юм.
Тэрнээс өмнө надтай адил зүйл тохиолдож байсан эмэгтэйчүүд байдаг бол энэ талаараа зөвөлгөө өгөх болов уу гэж найдсандаа хандаж бичлээ.